05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

“MERS”-ийн улмаас хохирол амссан компаниудад дэмжлэг үзүүлнэ

СӨҮЛ. /ITAR-TASS/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдварын тархалтын улмаас хохирол амссан компаниудад дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд Өмнөд Солонгосын Засгийн газар 400 тэрбум вон буюу 357 сая доллар гаргахаар болжээ. Энэ тухай тус улсын Төлөвлөлт, сангийн сайд бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чой Гён Хван мэдээлсэн байна.

 

“Дэмжлэг тусламж шаардлагатай байгаа эдийн засгийн салбаруудыг дэмжихийн тулд Засгийн газар нэмэлт арга хэмжээ авна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, вирусийн халдварын тархалтын улмаас жижиг бизнес эрхлэгчдэд хэдий хэмжээний хохирол учирсныг эрх баригчид судалж байна. Энэ үйл явц зургадугаар сарын 12 гэхэд дуусах бөгөөд дараа нь вирусийн халдварын тархалтын улмаас үйлчлүүлэгчгүй болж, илүү ихээр хохирол амссан жижиглэнгийн худалдааны жижиг дэлгүүрүүд, хувийн эмнэлгүүд, аялал жуулчлалын компаниуд болон бусад компанид мөнгө олгож эхэлнэ.

Статистикийн мэдээнээс үзвэл, Өмнөд Солонгосын томоохон компаниудын худалдааны хэмжээ зургадугаар сарын эхний долоо хоногт 16.5 хувиар буурсан бол жижиг дэлгүүрүүдийнх 25 хувиар буурчээ.

Чой Гён Хван мөн халдвар авсан хүмүүстэй хавьтаж, одоо тусгаарлагдаад байгаа хүмүүст санхүүгийн яаралтай тусламж үзүүлэхээр болсныг мэдээлсэн байна.

Д.Жаргал    www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.