05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Түүхийн дурсгалт "Намдэмун" хаалга

Өмнөд Солонгосын Сөүл хотын төвд орших 610 настай Намдэмун хаалга 2008/02/10 орой 20:50 минутад галд өртөн шатжээ. Солонгосын 300 гал сөнөөгч ирсэн боловч галыг унтрааж чадаагүй байна. Хаалгыг шатаасан хүнийг цагдаагынхан баривчилсан ба 69 настай эрэгтэй хүн уг хаалгыг керосин асган зориуд шатааснаа хүлээжээ. Сөүл хот Солонгосын нийслэл болсныг тэмдэглэж 1395-1398 онд Намдэмун хаалгыг босгожээ.Уг хаалга нь Солонгосын соёлын өвийн 1-рт бичигддэг ажээ. Эртний дурсгалт хаалгыг сэргээж барих ажил 2008/02/12-ны өглөө 8:30 цагт ойн бүсээс 2 метр диаметртэй гуалингууд унагаж бэлдэхээс эхэллээ. Үүний чацуу тус улсад түүхийн дурсгалт газруудын хамгаалалтыг шалган Сөүл хотын төв дэх "Дүндэмун","Со-Дэ мун" хаалгуудын хамгаалалтыг улам чангатгажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.