05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Солонгосоос төлбөр хийх боломжтой боллоо

Солонгосд суугаа та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юун түрүүнд бидний явуулж байгаа үйл ажиллагааг байнга дэмжиж, тусалж, урмаар тэтгэж байдагт тань талархаж явдагаа илэрхийлье. Бид Үзүүштэй буланг ажилуулж эхлэн нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид та бүхэндээ боломж, чадлынхаа хэрээр Монголд болж байгаа үйл явдал, ТВ-р гарч байгаа мэдээ мэдээлэл, хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг, кино, урлагийн тоглолт зэргийг хүргэж байсан билээ. Бид хэдийгээр энэ булангаа үнэ төлбөргүй байлгах гэсэн боловч ажилчдын цалин, технологийн зардал, урсгал зардал зэргээс шалтгаалан видеонуудаа төлбөртэй болгохоос өөр аргагүй болсон билээ.

Гэвч Солонгосд манай бие төлөөлөгч байхгүйгээс болон та бүхэн төлбөртэй болсон видеонуудыг үзэх боломжгүй байсанд бид гүнээ хүлцэл өчиж байна.

Харин бид өнөөдрөөс эхлэн Солонгосд төлөөлөлтэй болсон бөгөөд та бүхэн ямар ч саадгүй хялбархан төлбөрөө хийх боломжтой боллоо.

Та 6000 вон төлөөд бүтэн сарын туршид ямар нэг хязгаарлалтгүй хүссэн бүх л видеогоо үзэж болно. Танд ямар нэг нэгж болон данс цэнэглэх зэрэг асуудал байхгүй бөгөөд зөвхөн сарын Спонсор гишүүнчлэлийн төлбөр болох 6000 вон төлөхөд л хангалттай.

Хамгийн өндөр чанартайгаар, цаг алдалгүй, шуурхай мэдээлэл хүргэх гэж бид нилээн зардал гаргадаг юм. Монголд ажиллаж байгаа ажилчид маань 7 хоногийн аль ч цагт ямар ч мэдээ мэдээлэл нэвтрүүлэг гарсан алдалгүй хүргэхийг зорьдог билээ.

Бидний ажлыг ойлгон бидэнийг тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна. Баярлалаа.

Орлоо.ком Солонгосд төлбөр хийх мэдээлэл.

Сарын спонсор гишүүн - 6000 вон

Та хүсвэл 3, 6, 9, 12 сараар төлбөрөө хийж болно. Бид хэрэглэгч олшрох тусам үнээ буулгах бодлого баримтлана.

Төлбөр хийх хаяг: Dongdeamun MONGOL TOWN 704, Утасны дэлгүүр

Төлөөлөгчийн утас: 010 4033 5135, Факс: 02 2274 5135

Төлөөлөгчийн данс: WOORI BANK   1002 831 724100

Төлөөлөгчийн нэр: Түмэнжаргал (Түмээ)

Бид цаашид таны ажлыг улам хөнгөвчлөх үүднээс дансаар, Солонгос төлбөрийн кардаар, Монгол төлбөрийн кардаар гүйлгээ хийлгэх боломжуудыг бий болгохоор төлөвлөж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.