04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Монгол Улсад ажиллах хvн олдохгvй болох вий дээ

-ЭХ ОРОНДОО НАСААРАА АЖИЛЛААД Ч ОЛОХООРГYЙ МЄНГЄЄ ХИЙНЭ ГЭЖ ХYНИЙ НУТГИЙГ ЗОРИХ МОНГОЛЧУУД ХЄЄРХИЙ–

Монгол Улсын тєсєв энэ жил ємнє байгаагvйгээр тэллээ. Ардчиллын замд дєнгєж хєл дээрээ босох гэж оролдож байсан 1990 онд манай улсын тєсєв 5.3 тэрбум тєгрєгєєр хэмжигдэж байсан бол єнєєдєр аль хэдийнэ хоёр триллион тєгрєг давчихаж. Уул уурхайн бvтээгдэхvvний ашгаас олсон орлого, элдэв тєрлийн татвар улсын хэтэвчийг тvнтийлгэсэн. Гэсэн ч энэ их ашиг иргэдийн амьдралд тэгтлээ ихээр хvрч, нєлєєлж чадав уу гэвэл сєрєг хариу гарч байна.
Ажилгvйчvvдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж, их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын багагvй хэсэг нь хvний нутагт очиж, их мєнгє олохыг мєрєєдєж сууна. Эх нутгийнхаа дассан хєрсєн дээр хvний дайтай амьдаръя гэхээр авч байгаа цалин нь хаанаа ч хvрэлцэхгvй. Иймд тэднийг буруутгах аргагvй. єнгєрсєн жил Тєв цэнгэлдэх хvрээлэнд БНСУ-д ажиллахаар бvртгvvлэх гэсэндээ олон зуун залуу хэдэн єдєр дараалан зогссоныг санаж байна. Харин БНСУ-ын талаас vvнийгээ эмх журамтай байлгах арга хэмжээ хэмээн тайлбарласан бол Монголын Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам тус улсад ажилтан гаргахаар хєєцєлдєж байж бvтээсэн гавъяа мэтээр ярьж байсан.

Жил бvр Монголоос 15 мянган залуу БНСУ-ыг зорьж, эх орондоо насаараа ажиллаад ч олохооргvй байр, машины мєнгє хийхээр явах гэж байна. Тэд элгэн садан, хань ижил, vр хvvхдээ орхиод шvv дээ. Yvний уршгаар олон мянган залуу гэр бvл салж, олонхийнх нь хvvхэд “тавиул” гэх нэртэй болсон юм.
Хvний нутагт хєдєлмєр эрхэлж буй монгол иргэдэд ганцхан хvсэл бий. Энэ бол эх орондоо хангалттай хэмжээний цалин авах. Гэвч Монгол Улсад тийм боломж хараахан бvрдээгvй байна.

ЦАЛИНГИЙН ЗЄВ ТОГТОЛЦОО АЛГА
Хєдєлмєр эрхэлж буй хvний цалин амьдралд хангалттай байвал цалингийн зєв тогтолцоо байна гэж олон оронд vздэг. Харин єнєєдєр манай улсад юун цалингаараа амьдрах, машин авч унах вэ. Харин ч хоосон хонохгvй байвал их юм болчихоод байна. Цалингаас гадуурхи орлогогvй бол амь зуухгvй. Цалингийн нэгдмэл ойлголт тєлєвшєєгvй, зах зээлийн єсєлтийн хурдыг цалин гvйцдэггvй. Энэ бол Монголын эдийн засагт нvvрлэсэн том гамшиг. Цалин нэмэгдээд ч иргэдийн амьдралд нємєр нєєлгєє vзvvлэхгvй байна. Эндээс манай цалингийн тогтолцоо эхнээсээ зєв байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Монголын цалингийн тогтолцоо эхнээсээ л буруу байсан гэж олон эдийн засагч хэлдэг. Хєдєлмєрийн vнэлэмж цалингийн хангалттай хэмжээ гэсэн ойлголт огт тєлєвшєєгvй. Засгийн газраас цалин нэмлээ гэхийг дуулаад л vнийн хєєрєгдєл vvсдэг гажиг хэлбэрт шилжсэн. єнєєдєр жирийн иргэдийн дундаж цалин тєсвийн, хувийн гэлтгvй 500 мянган тєгрєгєєс давдаг болчихвол амьдрал єєдєлнє. Жижиг, дунд vйлдвэрлэгчдийг хєл дээрээ бостол нь элдэв татвар, хvндрэлvvдээс чєлєєлж, ажиллагсдадаа хангалттай хэмжээний цалин єгєх боломжийг бvрдvvлж єгєх нь тєр, засгийн vvрэг. Харин тэр цагт Монгол Улсад ажиллах хvний тоо нэмэгдэж мэдэх юм. Цалинг инфляцийн єсєлт, эдийн засгийн хєгжилтэй уялдсан тогтолцоотой болгох шаардлага гарчихаад байна.

ТЄР НЭГ ГАРААРАА ИНФЛЯЦ YYСГЭЧИХЭЭД НЄГЄЄ ГАРААРАА ДАРАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА
Энэ жил Засгийн газраас цалингийн хэмжээг нэмсэнээр тєсвийн ажилтны дундаж цалин хариугvй 300 мянган тєгрєгт хvрэх гэж байна. Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 90 мянган тєгрєгєєр тогтоосон билээ. Засгийн газар ийнхvv цалин нэмсэнээр хувийн хэвшлийнхэн тєрийн алхааг гvйцэхээргvй болоод байна. Улмаар тэд урд хормойгоороо хойдохоо нєхєж явна. Улсын тєсвийн хєрєнгийн дийлэнх хэсгийг татвараар бvрдvvлж буй тэд тєр, засгийг дагаж цалингаа єсгєх хэцvv. Тэдний олж байгаа нь хэд билээ, эргээд татварт тєлж байгаа нь хэд билээ гэдгийг бодолцохгvйгээр тєр, засаг сонгуулийн єнгє дагаж хєдєлдєг цалингийн тогтолцоонд эргэлт буцалтгvй орчихож.
Ялангуяа импортын бараа, бvтээгдэхvvний vнэ єдрєєс єдєрт нэмэгдэж, мєнгєний ханш доройтсоор байна. Улмаар цалин нэмээд ч зєрvv гарахааргvй vнийн хєєрєгдєлд нэрвэгдсэн учир иргэдэд хэцvv байна. Yнэн хэрэгтээ Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэх гэж байна гэж байнга сурталчлах нь сєрєг vр дагавар авчирдаг нь дэлхийн олон оронд нэгэнт нотлогдсон. Yvний уршгаар худалдаачид vнээ нэмдэг тохиолдол ч элбэг.

Нэг vгээр, тєр засаг нэг гараараа инфляцийг хєєргєдєж, нєгєє гараараа дарах гэж хичээгээд байгаатай яг адилхан. Мєн тєсвийн ажилтнуудын цалинг нэмлээ гэж сурталчлахын хэрээр хувийн хэвшлийнхэн цалингаа тэр чинээгээр нэмж чадахгvй байна. Наад зах нь хєдєє орон нутгийн жижиг, дунд vйлдвэрлэгчид ажилчдадаа 90 мянган тєгрєгийн цалин єгєх чадалтай юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тэд элдэв татварын хvлээсэнд баригдчихаад байна. Тухайлбал, Yндэсний татварын албаны энэ оны эхний 11 сард тодотгосон тєлєвлєгєєгєєр улсын тєсєвт 859.1 тэрбум тєгрєгийг тєвлєрvvлжээ.
Yvнд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 193.3 тэрбум тєгрєг, нэмэгдсэн єртгийн албан татвараар 79.7 тэрбум тєгрєг, зэсийн vнийн єсєлтийн албан татвараар буюу 68 хувийн гэнэтийн ашгийн албан татвараар 283.5 тэрбум тєгрєг, пивоны онцгой албан татвараар 3.3 тэрбум тєгрєг, хувь хvний орлогын албан татвараар 52.7 тэрбум тєгрєг, алтны vнийн єсєлтийн албан татвараар 8.1 тэрбум тєгрєг, ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрєєр 59.1 тэрбум тєгрєг тус тус тєвлєрvvлсэн байх юм.
Цалингийн тогтолцоог боловсронгуй болгож, зєв голдиролд нь оруулж чадвал хvний нутгийг зорих иргэдийн тоо ч цєєрнє.
Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: www.zuuniimedee.mn 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.