04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Нийслэл Сөүл хот

Нийслэл Сөүл хот – Томоохон хотуудын жишгээр, Солонгосын нийслэлийг Та автобусанд суунгаа үзэж болно. Gwanghwamun автобусны зогсоолоос 30 минут тутамд явах автобусаар хотын төв болон шөнийн хотыг 2 цаг орчим аялан сонирхох боломжтой.

 Soeul                        Soeul tour                       soeul
Хотын төвөөр явах аяллын маршрутад Солонгосын Үндэсний музей, Намсангол Ханок тосгон, Намдүмэн болон Донгдүмэн зах дэлгүүрүүд, Инса-донг багтана. Өглөө 9 цагаас эхлээд орой 21 цаг хүртэл үйлчлэх энэхүү автобусанд сүүлчийн үйлчлүүлэгч нар 19 цагт суух ёстой.Үүнд, нэг удаа зорчих том хүний тасалбар 5000, харин 18 наснаас доош хүүхдийнх 3000 воны үнэтэй. Бүтэн өдрөөр үйлчлүүлэх бол, том хүн-10000, хүүхэд-8000 вон төлнө. Энэ талаар http://www.seoulcitybus.com/ вэбсайт руу нэвтрэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг зөвлөе.

Beach              busan2                          busan4
Нийслэлээс далайн боомтын Бусан хот руу галт тэргээр 2 цаг 40 минут зорчин очоод далайн эрэг дээрх Haeundae наран шарлагын газар, Бусаны аквариум, Жагалчи загасны төвд зочлоорой. Мөн Бусаны алдартай наран шарлагын газарт Гуангалли орно.Эндхийн 1,4 км урт, 64 м өргөн элсэн дээр наранд биеэ шарж амрахын зэрэгцээ цэвэршүүлсэн хамгийн тунгалаг далайн усанд сэлж наадах, усан завь хөлсөлж загасчлах, бусад усан спортоор хичээллэх боломжтой. Бусаны Далайн Фестивалийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, урлаг тоглолтын тайзнууд, далайн эрэг дагуу баригдсан орчин үеийн хот, соёлын төв, музей, театр, уран зургийн галлерей, Солонгосын болон бусад орнуудын загварын дэлгүүр Таныг уйдуулахгүй зугаацуулна. Иймд Гуангалли нь ялангуяа 20-30 насныхны хамгийн очих дуртай газар болжээ.
Доошоогоо 3 давхар, 36000 м2 бүхий Бусаны аквариум нийт 35000 төрлийн загас, далайн амьтадтай. Хамгийн доод талын 3-р давхарт 80 м үргэлжлэх туннелээр алхангаа далайн гүн дэхь гайхамшигт ертөнцөөр аялна.
Movie             food                         temple
 Мөн бусад томоохон хотуудын аяллыг Солонгосын өөр өөр газруудыг зорин хийгээрэй. Уран сайхны олон ангит кино, хувцасны загвар бүтээлт, үндэсний хоол гээд олон зүйлээрээ ялгарах Солонгосын ард түмний уламжлалт соёл, орчин цагийн технологийн дэвшлийг та очсон газар бүртээ мэдэрнэ.
Солонгосын уламжлалт ёс заншилтай түлхүү танилцахыг хүсвэл, Буддын сүм-үүдээр аялан мөргөл, бясалгал, хооллох, цай уух ёслолыг сонирхож болно. Үүний тулд аялагчид www.templestaykorea.com –аас илүү  дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Picture taekvondo

Солонгосчуудын үндэсний спортын төрөлд, Таеквондо орно. Таеквондо-гоор богино хугацаанд хичээллэх буюу хэдхэн цагийн дотор энэ спортыг илүү сайн мэдэж танилцахыг хүсвэл ийм аяллыг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагад хандан, 3 цаг эсвэл 90 минутын дотор Таеквондогийн хувцсыг өмсөж хичээллэн, энэ спортыг эзэмшсэн бүс, цомоо авч, зургаа авахуулан өөртөө үлдээж болно. Энэ тохиолдолд нэг хүн 35000-70000 воны төлбөр төлнө.
Харин Солонгост байх хугацаандаа аялагчид энэ спортоор хичээллэхийг хүсвэл, өдрийн 3 цагийн хөтөлбөртэй 2-15 хоногийн сургалтанд өдрийн 50000 вон төлж сурах боломжтой. Хамгийн энгийн хөдөлгөөнөөс эхлээд нарийн техникүүдийг судалж, таеквондогийн спорт урлагтай илүү ойр танилцах боломжийг Хокү компани олгож байгаа тул http://www.taekwontour.net/ вэбсайтаар нэвтэрч сонирхож үзэж болох юм.

North korea2            north korea1                            diomand moun
Нэгэн түүхийг хамт бүтээлцсэн өнөөгийн хоёр Солонгосын ард түмэн бие биетэйгээ салшгүй холбоотой. Иймээс БНСУ-аас Хойд Солонгос буюу өнөөг хүртэл социализмын нийгмийг байгуулж БНАСАУ руу аялж болох юм. 2002 оны байдлаар, 22,6 сая хүн амтай Хойд Солонгосын гол томоохон хотуудад нийслэл Пхеньянаас гадна Nampo, Gaeseong, Weonsan, Hamheung, Sinuiju хотууд орно.
Хойд Солонгосын эдийн засгийн үндэс суурийг загас агнуур 30,4%, уул уурхай үйлдвэрлэл 26%, үйлчилгээний салбар 31,8%, барилга байгууламж 7% бүрдүүлж байна.
Тус улсын билэг тэмдэг гэж болох маш том Geumgangsan  алмазан уулс 530 км2 газар нутгийг эзлэн орших бөгөөд байгалийн тогтолцоо, дөрвөн улирлын өнгөөс хамааран аялагчдын сэтгэлийг татах газрын нэг яах аргагүй мөн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.