03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТХИШИГ СИНГАПУР УЛСЫН ЭЛЧИН САЙД ПЕТЕР ТАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Тан-ыг хүсэлтийнх нь дагуу 8 дугаар сарын 28-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ТНБД Б.Батхишиг Монгол Улс Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Сингупур Улсын Гадаад хэргийн дэд сайд Билахари Каусиканы Монгол Улсад удахгүй хэрэгжүүлэх айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, мөн өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын хүрээнд талуудын ярилцаж тохирсон асуудлыг ажил хэрэг болгоход айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал орон сууцжуулах хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог сайжруулах, Кэмбрижийн стандарт нэвтрүүлэх зорилгоор Сингапурын багш, сургагч нарыг Монголд ажиллуулах, манай багш нарыг Сингапурт сургах, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулахад хамтран ажиллах чиглэлээр хоёр талын Ерөнхий сайд нар ярилцаж, тохирсон болно. Түүнчлэн ТНБД Б.Батхишиг энэхүү айлчлалын хүрээнд Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналыг судалж үзэхийг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Петер Тан ТНБД Б.Батхишигтэй санал нэгтэй байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын Парламентын сонгууль амжилттай болж, шинэ Засгийн Газар байгуулагдсанд баяр хүргэхийн зэрэгцээ тэрээр хоёр талын хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт хөгжүүлэхэд өөрийн зүгээс чадах бүхнээ дайчлан ажиллахаа илэрхийлэв. Тэрээр Сингапур Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал ийнхүү хэрэгжих болсонд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Гадаад хэргийн сайд Билахари Каусикан айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын хөгжил, шинэчлэлтэй өөрийн биеэр танилцах чин хүсэлтэй буйг онцлов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.