05 сарын 29, Баасан
°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

Тайванд Монголын соёлын өдрүүд болж байна

Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад Монголын соёлын өдрүүд энэ сарын 24-өөс эхэлсэн юм. Тэгвэл энэ өдөр Хуалень хотын Вандана хийдэд  “Монгол гэр” –ийн нээлтээр эхэллээ.

 

Энэхүү соёлын өдрүүдийг Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

Ёслолыг нээж, соёлын өдрүүдийг  санаачлан зохион байгуулагч Вандана хийдийн хамба лам Уй Си “ Аугаа их Чингис хааны төрж мэндэлсэн Монгол гэр арлын Тайваньд сүндэрлэн бослоо. Дэлхий шигээ бөөрөнхий, бөмбөрцөг хэлбэртэй энэ гэр Монгол  соёлын  тод  төлөөлөл болон үүд хаалгаа нээж байна. Монгол гэр байгаа газар бүхэнд Монголын төлөөлөл байх болно. Монголчууд шинэ гэр барихдаа найр хийдэг уламжлалын дагуу бид ч мөн гэрийнхээ нээлтийг хийж байна. Монголын хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь эрүүл энх аз жаргалтай байхыг хүсье” хэллээ.   

20150126-015

 

НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НЗД-ын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Монгол Тайванийн харилцааг цаашид бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн дөт зам бол соёлын харилцаа юм. Тиймээс Монголын Үндэсний болон уламжлалт урлаг, соёлыг Тайванийн ард түмэнд сурталчлан таниулах  ажлыг санаачлан зохион байгуулж байгаа  Вандана хийдийн хамба лам Уй Си болон бусад хүмүүст талархаж байгаагаа илэриийлье”  гэлээ.  Улаанбаатар  хотын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг  “Улаанбаатар  Тайпэй хотуудын харилцаа 1997 оноос эхэлсэн. Соёл урлаг, биеийн тамир, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт хамтран ажилладаг. Энэ удаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж, Монголын соёлыг түгээх, сурталчлах бас нэгэн төв үүд хаалгаа нээж байна. Тайванийн ард түмэн Монгол гэр, морин хуур, Монгол соёл урлагтай танилцах энэхүү өргөөний үүд байнга нээлттэй байна гэдэгт итгэж байна” гэлээ. Соёлын өдрүүд  Тайванийн Хуалень хотод орших Вандана хийдэд Монгол гэрийн нээлтийн ёслол, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэн,  Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж байна.  26, 27-ны өдрүүдэд Тайпэй хотод үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

20150126-016

20150126-017

 
Гэрэл зургийг С.Цацралт

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.