10 сарын 03, Мягмар
°C
USD 3,457.70
USD 3,457.70
EUR 3,655.48
JPY 23.09
GBP 4,216.32
RUB 35.26
CNY 473.56
KRW 2.56

Тайванийн метронд хутгаар зэвсэглэсэн этгээд 4 хүний аминд хүрчээ

ТАЙПЕЙ. /ВВС/. Тайванийн метронд хутгаар зэвсэглэсэн этгээд гартаа өртсөн зорчигчдод халдаж, дөрвөн хүний аминд хүрэн, 21 хүнийг шархдуулжээ.

 

Тайванийн цагдаа нарын мэдэгдсэнээр, уг халдлага өчигдөр үдээс хойш нийслэл Тайпей хотын ойролцоо явж байсан галт тэргэнд болсон байна.
Их сургуулийн эрэгтэй оюутныг хэргийн газраас баривчилжээ.
Тэрбээр мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө, "Би энэ халдлагыг үйлдэхээр өнгөрсөн долоо хоногоос хойш төлөвлөж байсан. Хүүхэд байхаасаа л бусдыг цочирдуулах ямар нэг юм хийхийг хүсдэг байсан" гэсэн байна.
Галт тэрэг дараагийн буудалд очиход цочирдож сандарсан зорчигчид шахцалдан бууцгаажээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.