03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ТАЙВАНИЙН ОЮУТНУУД ДАРААГИЙН АЛХМАА ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ТАЙПЕЙ. /CNA/. Энэ сарын 18-наас хойш Тайпейн Хууль тогтоох дээд байгууллагаа эзлээд буй оюутнууд парламентын даргатай уулзсаныхаа дараа ч дараагийн алхмаа хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ.
“Бид дараагийн алхмаа төлөвлөж байгаа. Хараахан эцсийн шийдвэрээ гаргаагүй байна” гэж хөдөлгөөнийг удирдагчдын нэг Чэнь Вэйтин мэдэгджээ.

Оюутнууд ямар ч шийдвэр гаргасан Хятадтай байгуулсан худалдааны гэрээг хэрэгжүүлж эхлэх тухай парламентын чуулганаас өмнө Хятад-Тайванийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрийг нарийвчлан шалгах тухай хуулийг баталж өгөхийг шаардсан хэвээр байх аж. Тэдний эсэргүүцлийн хөдөлгөөний анхны зорилго ч энэ байсан билээ.

“Бид Хятад-Тайванийн хооронд ямар гэрээ байгуулагдаж буйг мэдэхийг хүсч байгаа юм” гэж тэр хэллээ.

Иргэний Үндсэн хуульт засаглалын дагуу Хятад-Тайванийн харилцааг олон нийт хэлэлцэх, шүүх эрхтэй гэсэн бидний шаардлагыг Засгийн газар хэрхэн зохицуулахыг бид харах болно гэж Чэнь хэлжээ.
Хяналтын хуулийг баталтал худалдааны гэрээг хэлэлцэх чуулганыг хийхгүй тул эсэргүүцлийн хөдөлгөөнөө даруй зогсоохыг парламентын дарга Ван Зиньпин өнөөдөр оюутнуудтай уулзахдаа уриалсан юм.
Харин парламентын гол танхимыг чөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй бол хуулийг батлах боломжгүй гэж эрх баригч Гоминдан намын зарим гишүүн шаардаж байна.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.