04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Валенса: “Ту-154М” онгоц осолдсоны хариуцлагыг ах дүү Качиньский хоёр хүлээх ёстой

ВАРШАВ. /TASS/. 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн онгоц ОХУ-ын Смоленск хотын ойролцоо осолдсоны хариуцлагыг ах дүү Качиньский нар хүлээх ёстой. Ингэж үзэж байгаагаа Нобелийн Энх тайвны шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса “Facebook” дэх хуудсандаа мэдэгджээ.

Энэ эмгэнэлт явдал нь “сонгуулийн кампанит ажил болоод өөр бусад олон зүйлд Катынийг ашиглах гэсэн хариуцлагагүй шийдвэрийн үр дагавар болохыг” Валенса онцлон дурдсан байна. 

2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Лех Качинский тэргүүтэй Польшийн төлөөлөгчид Катыний эмгэнэлт явдлын ойн арга хэмжээнд оролцохоор засгийн газрын “Ту-154М” онгоцоор Катынийг зорьсон байна. 

Үзэгдэх орчин муу, газартай холбоо тогтоох боломжгүй нөхцөлд онгоцны нисгэгчид онгоцоо газардуулах шийдвэр гаргажээ. Онгоц Смоленск-Северный нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурваст хүрч амжилгүй эхлээд мод мөргөж, дараа нь газарт унасан байна. Энэ ослын улмаас төр, засаг, цэргийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болох 96 хүн бүгд амиа алдсан билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.