04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Еврогийн бүсийн эдийн засгийн индекс суларчээ

МЮНХЕН. /Xinhua/. Германы “Ifo” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар еврогийн бүсийн эдийн засгийн орчныг тодорхойлдог “Ifo” индекс суларч байгаа аж.

Улирал тутамд гардаг уг индекс өнгөрсөн улиралд 118.9 гэсэн үзүүлэлттэй байсан нь 112.7 болж буурсан боловч урт хугацааны дунджаас дээгүүр байгааг тайланд дурджээ.

Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын үнэлгээ доогуур байгаа болон бизнесийн хүлээлт илүү ихээр эргэлзээтэй байгаагаас үүдэн эдийн засгийн орчин муудаж байгааг судалгаа харуулжээ.

"Энэ оны хувьд эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрэх бөгөөд еврогийн бүсийн эдийн засаг сэргэх ямар ч шинж тэмдэг алга" гэж дээрх хүрээлэнгийн ерөнхийлөгч Клеменс Фүэст ярилаа.

Түүнээс гадна ирэх зургаан сарын хугацаан дахь эдийн засгийн хэтийн төлөв ихэнх орнуудад суларсан хандлагатай байх бөгөөд эдийн засгийн өсөлтийн эрч дунд зэрэг байх ажээ.

Энэ онд еврогийн бүсэд инфляцын түвшин 0.8 хувь болж өснө гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.