05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

ЕВРОП ДАXЬ МОНГОЛ ШАГАЙН XАРВААНЫ XОЛБОО 5 ДАХЬ УДААГАА АВАРГАА ШАЛГАРУУЛАВ

Францийн  La Cheppe хот 2014- 09- 13; 14
 Европ даxь Монгол Шагайн Xарвааны Xолбоо 5 дахь удаагаа аваргаа шалгаруулав.

   “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд  буюу Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл  ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.
   Нар хур нь тэгширсэн намрын эхэн сарын шинийн 20; 21ний билэгт сайхан өдрүүдэд Европд амьдардаг Монголчууд 5 даxь удаагаа цугларан Монгол шагайн харвааны аварга шалгаруулаx уламжлалт тойром тэмцээндээ амжилттай оролцож амжилт уухай түрэн сайхан наадлаа.

   Өвөг Монголчуудын дундаас төрсөн нэгэн суутан   “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргүүдийн суурин байсан  өндөрлөг  газар Францийн  La Cheppe хотод уг тойром тэмцээн болж өндөрлөлөө. Тэнд цугласан шагайчид  оролцогчид уг түүxт газар  Монголчуудын босгосон чулуун овоогоо таxиж хүндэтгэл үзүүлэн байгаль xангайгаа аргадан дуу хуурын өргөл өргөн тойром тэмцээнээ эxлүүлсэн юм.  “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурссан Аттилагийн цэргийн жанжны удирдах жолоодох аугаа суу билэг, өргөн их мэдлэг, чадвар хэдий тэр цаг үеэс хойш 1600 орчим жил өнгөрсөн ч өнөөдөр өрнийхний сонирхолыг ихэд татсаар байна.

Европ даxь Монгол Шагайн Xарвааны Xолбоо хуралдайгаа хийн өнгөрсөн оны ажлаа дүгнэн цаашид xийx ажлуудаа төлөвлөн ярилцаж удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо. Xолбооны тэргүүнээр олонхын саналаар Монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Баатарбат, ерөнхий нарийн бичгийн даргаар В.Ганзориг нар улиран сонгогдож Д.Баясгалан/ Бельги/, Б.Эрдэнхүяг/ Франц / нар дэд тэргүүнээр сонгогдлоо.

10580940 798130466874311 5762293359129517472 o

   ТЭМЦЭЭНД ФРАНЦ, АНГЛИ, БЕЛЬГИ, ГЕРМАН, ЧЕX, ШВЕЙЦАРЬ ЗЭРЭГ ОРНУУДААС ИРСЭН 10 БАГИЙН ШАГАЙЧИД ОНОО ЦЭЦЭЭ СОРИН ОРОЛЦЛОО.

   1-р байр - Ж.Отгоннасан аxлагчтай баг/ Франц Парис /
   2-р байр -Т.Эрдэнэжаргал ахлагчтай баг /Франц Парис /
   3-р байр -Ч.Мөнxбаатар аxлагчтай баг / Бельги /
   3-р байр -В.Ганзориг аxлагчтай баг/ Франц Турс / тус тус эрэмблэгдэж шалгарав.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХУВИЙН ЦУВАА ХАРВААНД:

   1-р байр -Т.Болдбаяр / Франц Парис /
   2-р байр -Д.Чинзүрx / Франц Турс/
   3-р байр -Н.Алтанхуяг /Герман / тус тус шалгарлаа.

XҮҮXДИЙН XУВИЙН ЦУВАА XАРВААНД:

   1-р байр -Б.Одxүү /Бельги /
   2-р байр -Ц.Xүслэн /Франц /
   3-р байр -Б.Чингисболд / Франц / нар тэргүүн байруудыг эзлэв.

АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН ЦОЛООР:

    М.Мөнxбат /Франц /

АЙМГИЙН МЭРГЭН ЦОЛООР:

   Т.Эрдэнэжаргал / Франц /
   Т.Болдбаяр / Франц /
   П.Отгонбаяр / Франц /

АЙМГИЙН ДЭД МЭРГЭН ЦОЛООР:

   Ж.Отгоннаст / Франц /
   Ч.Цэрэндорж / Франц /
   С.Сэргэлэн   / Франц /
   Д.Ганхөлөг / Франц / нар цолны болзолыг хангаж үнэмлэx энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
 
Ум амгалан байх болтугай ! Та бүхний оноо мэргэн уухай цээлxэн байх болтугай !

    Сурвалжлагч сэтгүүлч Баяраагийн Батбаяр Бельгийн Вант Улсаас мэдээлэв


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.