04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Олзны хүмүүсийн ээлжит солилцоо боллоо

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын /БНДАУ/ цэргүүд болон Украины хүчнийхэн олзны хүмүүсээ солилцжээ. БНДАУ 30 хүн шилжүүлэн өгсөн бол Киевийн эрх баригчид 60 хүн өгсөн байна.

 

“Хоёр талаас тус бүр 30 хүн” солилцохоор урьд нь тохиролцсон байсан боловч Киевийн төлөөлөгчид нэмж 30 хүн шилжүүлэн өгөхийг санал болгосон гэж БНДАУ-ын дайнд олзлогсдын хэрэг эрхэлсэн хорооны дарга Дарья Морозова тайлбарлажээ.

“БНДАУ-ын талд шилжүүлэн өгсөн хүмүүсийн дотор тэдний талд тэмцэж яваагүй боловч Украины янз бүрийн хотуудад Киевийн эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд идэвхтэй оролцсон багш нар, сөрөг хүчнийхэн байсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Олзны хүмүүс солилцох ажиллагаа нь есдүгээр сарын 5-нд Беларусийн Минск хотод болсон Холбоо тогтоох бүлгийн уулзалтын үеэр тохиролцоонд хүрсэн хэлэлцээрийн гол заалтуудын нэг байсан юм. Үүнээс хойш солилцоог хоёр талаас тус бүр 37, 70, 38, 28 хүн гэсэн зарчмаар дөрвөн удаа явуулжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.