12 сарын 08, Баасан
°C
USD 3,426.88
USD 3,426.88
EUR 3,694.52
JPY 23.52
GBP 4,311.36
RUB 37.01
CNY 478.90
KRW 2.59

АВАРГА ЗАГАСАНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДАВ

СИДНЕЙ. /Ёнхап/. Австралийн баруун эргийн далайн усанд сэлж байсан 63 настай эмэгтэй аварга загасанд дайруулж амиа алдсан хэрэг гэрчээ.
Энэ сарын 3-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 08:30 цагийн орчимд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид найзуудынхаа хамт далайн усанд сэлж байсан 63 настай Крис Армстронг гэдэг эмэгтэй аварга загасанд дайруулан амиа алдсан байна. Түүнтэй хамт байсан хүмүүс амжиж зугтан далайн эрэгт гарсныхаа дараа цагдаа түргэн тусламж дууджээ.

Аврах албанаас эмэгтэйн биеийн зарим хэсэг байж болох зүйлсийг далайн уснаас олсон байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Үүнээс өмнө Австралийн баруун эргийн далайн эрэг орчмын усанд шумбаж байсан нэгэн залуу сураггүй алга болсон бөгөөд ойр хавиас нь түүний биеийн зарим хэсэг байж болзошгүй зүйлс олдсон байна. Албаны хүмүүс түүнийг аварга загасны халдлагад өртөж, идүүлсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Энэ мэт сүүлийн үед аварга загас хүнд халдсан хэрэг дараалан гарч байгаа учир Австралийн баруун мужийн захиргаанаас аварга загасыг агнахыг хориглосон шийдвэрийг цуцлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь амьтан хамгаалах нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.