05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Австралид мөөгнөөс хордож амиа алджээ

Австралид шинэ жилийн баярын урьд өдөр хоёр хүн хортой мөөгөнд хордож  нас баржээ. Нас барсан хоёр Канберра хотын шинэ жилийн  нэгэн үдэшлэгийн зочид байсан аж. Мөөгөнд хордсон дөрвөн хүний нэг нь эмнэлэгт хүрэхээс өмнө, нөгөө нь эмнэлэгт очсоны дараа нас барсан байна. Шинжилгээгээр хортой мөөг элгийг  муутгаж, үхэлд хүргэснийг тогтоосон гэнэ. Мөөгөнд хордсон дөрвөн хүний хоёр нь ийн нас барсан бол хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Хортой мөөгийг хаанаас авчирсныг шинжээчид тогтоож чадаагүй байгаа бөгөөд Австралийн Ботаникийн үндэсний хүрээлэнгээс Канберра хотын ойролцоо царс модтой газар дээрх төрлийн хортой мөөг ургадаг хэмээн мэдээлжээ. Хортой мөөг Мельбурн болон Викторийн үеийн хот суурингуудад түгээмэл байдаг гэнэ. Хортой мөөг идсэний дараа гэдэс өвдөж, бөөлжис цутган, элэг бөөр мууддаг  байна.

Н.Энх News.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.