04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

АВСТРАЛИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ

2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжсэнийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Үүнээс гадна тус улсын визийн нөхцөлд хэд хэдэн өөрчлөлт орсныг  Австралийн Цагаачлал, Иргэншлийн алба  танилцуулж байна.

Тухайлбал, тус улсын визийн хуудас болон төрлүүдийг онлайнаар шалгах VEVO систем нэвтрүүлж эхлэв.

Одоо байгаа Австралийн визийн 17 төрлийг 9 болгож цөөрүүлсэн, маягт тус бүрт төлбөр төлдөг байсан бол хүн тус бүрт визийн хураамж төлөх болсон, тухайн иргэн өөрийн авсан визээ баталгажуулахдаа VEVO системд нэвтэрч визийн зөвшөөрлийн захидлыг буюу “grant letter”-ийг хэвлэн зохих хүмүүст үзүүлэх баримт болгон ашиглах гэх зэргээр виз мэдүүлэх, авах үйл явцыг хөнгөвчлөөд байна.  

Виз мэдүүлэгч шаардлагатай гэж үзвэл 70 австрали доллар төлж визийн наалт хуудсыг паспорт дээрээ наалгах боломжтой юм.

Эдгээр алхам нь Австралийн виз олгох системд нэвтрүүлж буй томоохон өөрчлөлт юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.