04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

АВСТРАЛИЙН ВИЗ ХҮСЭГЧДЭД АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН ШИНЭ СОНГОЛТ БИЙ БОЛЖЭЭ

Англи хэлний шалгалтын үнэлгээний шинэ хоёр хувилбартай болсноороо Австралийн виз хүсэгчдэд илүү боломж нээгдэж байна гэж тус улсын Цагаачлал, хил хамгаалахын дэд сайд Мичаелиа Кэйш мэдэгдэв.
Дээд боловсрол эзэмших, дадлагажих, ажиллах, амрах, хуучин виз мэдүүлэгч байсан зэрэг виз хүсэгч одоо өөрчлөлтийг давуу талыг авах боломжтой.

Интернэт TOEFL болон PTE Academic оноог ашиглан виз хүсэгчдийн англи хэлний чадварыг шалгах боломжтой болсон гэж Кэйш мэдэгджээ.

Энэ хөгжил дэвшил нь виз хүсэгчдэд илүү боломж олгоод зогсохгүй англи хэлний шалгалтын зах зээлийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнд үйлчилгээ үзүүлж буй компаниудад илүү сонголт олгож байна.

Олон улсын англи хэлний шалгалтын систем /IELTS/ болон Мэргэжлийн англи хэлний шалгалт /ОЕТ/ зэрэг шалгалтын хувилбаруудыг 2011 оноос эхлэн оюутны визийн хөтөлбөрт зөвшөөрсөн.

Кейш, Кэмбрижийн англи хэл: дээд ангилын шалгалтын /CAE/ оноог хүлээн зөвшөөрөх, англи хэлний шалгалтын зах зээлийг цаашид өргөжүүлэх төлөвлөгөөг шинэ он гармагц хэрэгжүүлж эхэлнэ гэжээ.

Англи хэлний шалгалт өгөхөөр төлөвлөж буй хувь хүмүүс виз хүсэх эсвэл ашиг сонирхлоо илэрхийлэх хүсэлт илгээхээсээ өмнө http://www.immi.gov.au/ цахим хуудсаар орж илүү мэдээлэл авах боломжтой

КАНБЕРРА. /Xinhua/ Орчуулсан: Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.