04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

АВСТРАЛИЙН ЗОХИОЛЧ БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Энэ оны Букерын шагналыг Австралийн зохиолч Ричард Флэнаган “Алс умардад хүрэх нарийн зам” романаараа хүртжээ.
Өдгөө 53 настай Флэнаган шагналаа Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльзын гэргий, Корноулын гүнгийн хатан Камиллагийн гараас авсан байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа мягмар гарагийн орой Их Британийн нийслэл Лондон хотын захиргааны Гилдхолл ёслолын танхимд болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд болж буй үйл явдлын тухай уг романыг бичихэд Флэнаган 12 орчим жил зарцуулсан байна.

Букерын шагналын эзэн уламжлал ёсоор 50 мянган фунт стерлингийн шагнал авдаг.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.