04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

АВСТРАЛИЙН КОНСУЛЫН ГАЗРЫН НЭЭЛТ БОЛОВ

    Австрали Улсын Ерөнхий консулын газар Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд Монгол Улсад албан ёсоор айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд ноён Боб Карр болоод Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нарын албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий консулын газар Монгол Улсад үүд хаалгаа нээж байгаа нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны ард түмэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

    Австрали Улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш орон төдийгүй Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр тэргүүлэх байр эзэлж байна гэж Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.