04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД СӨРӨГ ХҮЧИН ЯЛЛАА

Австралийн консерватив эвсэл парламентын сонгуульд яллаа.
Либерал намын удирдагч Тони Эбботт тус эвслийг тэргүүлдэг юм. Тэрбээр шинэ Ерөнхий сайд болж магадгүй.
 
Консерватив эвсэл Төлөөлөгчдийн танхимын 150 суудлын 88-ийг аваад байна гэж СЕХ-ноос мэдэгдэв. Эрх баригч Хөдөлмөрийн нам 58 суудал авчээ.
 
Эбботт өнгөрөгч шөнө Сидней хотноо ялалтын мэдэгдэл хийсэн билээ. Нэр хүндтэй бөгөөд хүндхэн хариуцлага ноогдуулсан Австралийн ард түмэнд баярлалаа гэж тэрбээр хэлсэн байна.

 
Мөн нүүрстөрөгчийн татварыг устгахын сацуу улсынхаа санхүүгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ гэж Тони Эбботт амлажээ.
 
Тус улсын Ерөнхий сайд асан Жулией Гиллард нүүрстөрөгчийн татварыг бизнес эрхлэгчдэд өнгөрсөн онд танилцуулснаар ард түмний дунд Хөдөлмөрийн намын нэр хүнд унасан аж. Австралийн бизнес эрхлэгчид нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах татвар төлдөг юм.
 
55 настай Эбботт нь 1994 оны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд анх сонгогдож, 1999 онд Либерал намын тэргүүн болжээ.
 
 
 
Г.Доржханд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.