04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Австрали эмэгтэйг терроризмыг дэмжсэн хэргээр баривчилжээ

Австралийн Сидней хотоос дөрвөн хүүхдээ дагуулан онгоцонд суух гэж байсан эмэгтэйг терроризмыг дэмжсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Австрали эмэгтэй бэлэн мөнгө болон десант маягийн хувцас зэрэг хэрэгслийг Сирид байлдаж буй нөхөртөө аваачиж өгөхөөр явсан гэсэн мэдээлэл байна. Цагдаагийн газар уг мэдээллийг хараахан нотлоогүй байгаа аж.

“Гадаад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг дарахтай холбоотой ажиллагааны хүрээнд эмэгтэйг баривчилсан” гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ.
“Эмэгтэйг гадаад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож, дайсагнасан үйл ажиллагааг дэмжсэн хэргээр баривчилсан” ажээ.
29 настай эмэгтэйг ирэх сарын 2-нд Сиднейн орон нутгийн шүүхэд дуудсан байна.
Сирийн Засгийн газартай тулалдаж байгаа босогчдын талд хүчин зүтгэхээр Австралийн 100 гаруй иргэн тус улсыг зорьсон тухай албаны хүмүүс мэдэгдэж байсан юм. Тэднээс амь үрэгдсэн тохиолдол ч бүртгэгдэх болжээ.
Хэт давруу үйлдэл хийх чадвартай болоод эргэж ирэх хүмүүсийн асуудалд санаа зовж буйгаа Австралийн Хууль зүйн яамны сайд илэрхийллээ.
Харийн нутагт дайсагнасан үйл ажиллагаа явуулахаар зорчих, ийм үйл ажиллагаанд бэлтгэх, бэлтгэгдэх, үүнийг нь дэмжин туслахыг Австралийн хуулиар хориглодог байна.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.