04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

СИДНЕЙД ДӨРВӨН БӨМБӨГ СУУРИЛУУЛСАН ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

Фото: Jason Reed / Reuters 

УБ цагаар 19:00 цагт: Австралийн Сидней хотын кафед барьцаалагдсан хүмүүсийн гурав нь зугтаж байгаа бичлэгийг тус улсын телевиз үзүүлжээ.
Хоёр эрэгтэй шилэн хаалгаар, өөр нэг нь түймрийн гарцаар зугтсан байна.

“Daily Mail Australia” сонины сурвалжлагчийн мэдээлснээр, зугтсан эрэгтэйчүүдийн нэг нь кафен ажилтан бол хоёр нь үйлчлүүлэгч аж.

Одоогийн байдлаар тэдний суллагдсан шалтгаан тодорхойгүй байна.

host

Фото: Jason Reed / Reuters 


УБ цагаар 14:00 цагт: Австралийн Сидней хотод дөрвөн тэсрэх төхөөрөг суурилуулсан гэж тус хотын кафед үйлчлүүлж байсан хүмүүсийг барьцаалсан хэт давруу үзэлтнүүдийн нэг мэдэгдсэн тухай телевизийн “9News” суваг мэдээлж байна.

Цагдаа нар энэ мэдээллийг нотлоогүй байгаа бөгөөд оршин суугчдыг тайван байхыг уриалжээ.

Барьцаалагчид чухам хаана тэсрэх төхөөрөг суурилсныг мэдээлээгүй байна. Үүний сацуу, урьд нь тэсрэх төхөөрөг байж магадгүй зүйл илэрсний улмаас хэдэн зуун метрийн өндөрт оршдог дэлхийд алдартай Сиднейн дуурийн театрыг нүүлгэн шилжүүлжээ.

Үл таних зэвсэгт этгээдүүд Австралийн томоохон хот болох Сиднейн төвд оршдог Төв банкны ойролцоох “Lindt” кафед үйлчлүүлж байсан хүмүүсийг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10 цагт барьцаалсан байна. Наад зах нь хоёр хэт давруу үзэлтэн байгаа бөгөөд тэдэнд үүргэвч болон “амиа золиослогч нарын зүүдэгтэй адил” бүс байгаа аж. Цагдаа нар энэ мэдээллийг нотлоогүй байна.

Террорист аюулын өндөр түвшнийг Австралийн эрх баригчид есдүгээр сард анх удаа зарлажээ. Австралид “олны өмнө хэд хэдэн хүний амийг хөнөөх” тушаалыг “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг дагалдагч нартаа өгсөн гэж тус улсын Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн байна. Террористууд золиосны хүнийг санамсаргүйгээр сонгож, “Лалын улс”-ын далбаагаар ороож, цаазаар авах ёстой байжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.