04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

"ТОДОРХОЙ БУС" ЗҮЙЛИЙГ "MH370"-ТАЙ ХОЛБООТОЙ ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ПЕРТ. /AFP/. Австралийн баруун өмнөд эрэг рүү шидэгдэн гарч ирсэн “тодорхой бус зүйл”-ийг Малайзын иргэний агаарын тээврийн компанийн, сураггүй алга болсон “MH370” онгоцонд хамааралтай эсэхийг тогтоохоор Австралийн эрх бүхий хүмүүс ажиллаж байна.

“Баруун Австралийн цагдаагийн газар Августа хотоос зүүн тийш арван км-ийн зайтай эрэгт түрэгдэн гарч ирсэн зүйлийн талаар материал цуглуулсан” гэж Австралийн хамтран зохион байгуулах агентлаг мэдэгдлээ.

“Тодорхойгүй зүйлийн” зурагт Австралийн тээврийн аюулгүй байдлын товчоо дүн шинжилгээ хийж байна. Тус товчоо зургуудыг Малайзын шалгалтын багт ч илгээжээ. 

Уг “тодорхой бус” зүйл нь хадаас бүхий төмөрлөг хавтан байгаа нь бидний сонирхлыг ихээхэн татаж байна гэж товчооны захирал Марлин Долан мэдэгдэв.
239 зорчигчтой, “Боинг 777” загварын онгоц энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэхдээ учир битүүлгээр алга болсон билээ.
Онгоцыг Австралийн баруун эргийн залгаа Энэтхэгийн далайд осолдсон байж болзошгүй гэж таамаглан, өргөн хэмжээний эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
Иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулагдаж буй уг олон улсын эрлийн багийг Австрали улс тэргүүлж, ихэнх хөрөнгө мөнгийг гаргаж байна.

 

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.