04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ӨМНӨД АВСТРАЛИД 170 МЯНГАН УДАА АЯНГА ЦАХИЖЭЭ

Австралийн төв өмнөд хэсэгт орших Өмнөд Австрали муж улсад "аянгын шуурганд" өртсөний улмаас 6000 гаруй өрх айл гэрэл цахилгаангүй хоцорчээ. Аврах албанынхны мэдээлснээр, өчигдөр тус муж улсад 170 мянга гаруй удаа аянга цахисан байна.

Цаг уурчдын мэдээлж байгаагаар, энэ үеэр бороо бараг ороогүй бөгөөд харин зарим дүүрэгт салхины хурд цагт 100 км-т хүрчээ.

Аянга цахилгаан ихэвчлэн өндөр хүчдлийн шугаман дээр бууснаас гадна аянганд ниргүүлсэн модод унахдаа цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээсэн байна. Үүний улмаас 80 мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй хоцорчээ.
Түүнээс гадна, ховор төрлийн мод тарьж ургуулдаг бут сөөгний өргөн уудам талбайд олон тооны гал түймэр гарсан байна. Одоогийн байдлаар гал сөнөөгчид 50 гаруй түймрийг унтраагаад байгаа аж. Үлдсэнийг нь өнөө орой гэхэд унтраахаар төлөвлөж байна гэж Өмнөд Австрали муж улсын аврах албаныхан мэдээлсэн байна.
Өмнөд Австрали муж улс нь 983 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй бөгөөд 1,65 сая хүн амынх нь 1,2 сая нь муж улсын нийслэл хот болох Аделаидад оршин суудаг ажээ.
Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.