05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

МОНГОЛ-АВСТРАЛИ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Олон жилийн найрсаг, үр дүнтэй хамтын ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өчигдөр Гадаад харилцааны яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулаа.

Хүлээн авалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүд, Автрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэм Герович, Улаанбаатар дахь Австралийн Ерөнхий консул Дэвид Лэвсон болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй Австралийн хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

Австрал Улс, Монгол Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яам нь Сөүлд төвтэй үйл ажиллагаа явуулах болсон. 2008 онд Монгол Улс Элчин сайдын яамаа Канберра хотод нээн, анхны Элчин сайдаар Ж.Цэрэндоржийг томилон ажлуулж эхэлсэн юм. Харин 2007 онд Австрали улс Өргөмжит консулын газраа Улаанбаатар хотод нээж, дипломат үйл ажиллагаа явуулах болсон.
Австралийн Элчин сайдаар манай улсыг хариуцан ажиллаж байгаа Сэм Герович нь 2009 оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.

Австрали, Монгол Улс эдийн засаг, уул уурхай, болосвролын салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж байгаа төдийгүй сайн дурын үйл ажиллагаа өргөн явуулдаг. Уул уурхайн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр манай улсад Австралийн хөрөнгө оруулалттай “Рио Тинто”, “Макмахон”, “Минтер Эллисон”, “Занаду майнз”, “Терра енержи”, “Сустайнабилити” компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.
Н.Гантуяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.