9/25/2017, Mon
-C

ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Orloo.info сайтын хамт олон сайтын шинэчлэлийн ажлын хүрээнд гадаадад байгаа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг илэрхийлэх, хүсэл зоригийг нь биелүүлэх, гадаадад өсч хүмүүжиж буй Монголын ирээдүй болсон балчир үрсийнхээ эрхийг хамгаалах, Монгол уламжлалаа сэргээх, мэдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Энэ хүрээнд бид төр засаг болон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, элчин сайдын яамдуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа юм. Иймээс Orloo.info сайтын шинэчлэлийн ажлыг уншигч та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

DONATE NOW

Та бүхэн биднийг дэмжихийг хүсвэл дээрх хаягаар нэвтэрч хандив өгнө үү.

Баярлалаа.

П.БАТЖАРГАЛ: Би улам хол алхахын тулд Австралид суралцахаар ирсэн

-Австралийн аль хотод амьдарч, ямар сургуульд сурч байна?
-Австрали Улс холбооны зургаан мужтай. Миний бие Квинсланд мужийн төв болох Брисване хотод гэр бvлийн хамт сурч, ажиллаж, амьдарч байна. Тус муж дөрвөн сая гаруй хvн амтай. Австралид улсын болон хувийн их, дээд сургуулиуд зэрэгцэн оршдог. Нийт 47 их сургууль байдаг юм, улсынхаа хэмжээнд. Ихэнх нь улсын сургуулиуд. Хувийн сургууль цөөн. Манай мужид улсын их сургууль долоо байхад хувийн их сургууль нэг л бий. Миний сурч байгаа сургууль муждаа хоёрт ордог том сургууль. Нэгд нь Квинсландын их сургууль ордог юм. Тус сургууль 2004 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 49-д орж байсан гээд бодохоор ямархуу сургууль болох нь ойлгогдох байх аа . Манай сургууль статусын хувьд бол улсын их сургуулийн нэг. Гриффит их сургууль (www.gu.edu.au) гэсэн нэртэй, 1970 онд байгуулагдсан. 35 000 гаруй оюутантай, vvний 12 000 гаруй нь гадаадын оюутнууд байдаг. Манай сургууль хууль, эдийн засаг, бизнесийн сургалтаараа муждаа төдийгvй Австралидаа их алдартай. Миний хувьд Гриффит их сургуулийн Бизнес, удирдлагын сургуульд санхvv, гадаад худалдааны чиглэлээр мастерт суралцаад гурван жил болж байна.

Ердийн мастерт сурахад хоёр жил хангалттай л даа. Нэгэнт ирж сурсных арай жаахан гvнзгийрvvлж суръя гээд мастераа ахисан төвшинд болгоод гvнзгийрvvлж сурч байна. Мастерт vзсэн зарим хичээлээ гvнзгийрvvлж ахисан төвшинд vздэг юм. Энд ирээд их ч юм сурч мэдэж авч байна. Сурч мэдсэн зvйлээ одоо ажил амьдралд хэрэгжvvлж өөрийгөө шалгах л хэрэгтэй байна даа.

-Австралийн их дээд сургуулийн сургалтын онцлог юу вэ?
-Мастерт сурахад суралцаж байгаа мэргэжлийн гvн бат мэдлэг хангалттай биш ээ. Тvvнээс гадна шинжилгээ судалгаа хийх чадвар, хэрэгтэй мэдээллийг эрж хайх, олсон мэдээллийг боловсруулах, тvvндээ vндэслэн оновчтой шийдвэр гаргах, юмыг ургуулан бодох, хийсвэрлэн сэтгэх, оновчтой бичгээр илэрхийлэх, цагийн менежмент хийх, илтгэх, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар зэрэг маш олон чадварыг суралцаж эзэмшсэн байхыг шаарддаг. Бvх хичээлээр хоёр удаа шалгалт өгдөг. Энэ нь семестрийн дундах шалгалт болон төгсгөлийн шалгалт гэж нэрлэгддэг. Тvvнчлэн бичгийн ажлыг ганцаарчлан болон группээр хийж, тvvндээ vнэлгээ авдаг. Энэ бvгдийн нийлбэр дvнгээр тухайн оюутны мэдлэг, заавал эзэмших чадварыг хангасан эсэхийг тогтоон vнэлгээ өгдөг юм. Товчоор хэлбэл, их сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

-Монголчууд гадаадад олноор ажиллаж, амьдарч байна. Наана чинь ажиллах, ялангуяа суралцах боломж хэр вэ?
-… Хууль дvрмээ хатуу мөрдөнө, тиймээс суралцах визээр ирчихээд сурахгvй ажил хийгээд яваад байж бас болохгvй, хэрэв тэгвэл визийг нь шууд хvчингvй болгодог. Визгvй байна гэдэг маань өөрөө хууль бусаар амьдарч байна, тэгэхээр суралцаж ч чадахгvй, ажил хийж ч чадахгvй болчихож байгаа юм. Тийм хvн чинь эрvvл мэндийн даатгалгvй, өвдөж зовбол эмнэлэгт хандах эрхгvй болно гээд олон муу vр дагавар гараад ирж байгаа юм л даа.
Энд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Араб, Европын орныхон, латин америк, африк гээд дэлхийн өнцөг булан бvрээс залуучууд ирж суралцаж байна. Тэд хоёр зорилгоор л ирж суралцдаг гэхэд болно. Эхнийх нь англи хэлийг сурахаар ирж байна. Хоёр дахь нь баклавар, мастер, докторт суралцахаар ирж байна. Австралид суралцахын давуу тал гэвэл дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Англи, Америкаас арай хямд өртөг зардлаар эзэмших боломжтой. Мөн Австрали бол англи хэлтэй цөөхөн орны нэг учир англи хэлийг сайн сурч эзэмших боломжтой.
Австралид эзэмшсэн боловсролыг Америк, Англи, Канад гээд дэлхийн аль ч улсад хvлээн зөвшөөрдөг. Дэлхийн аль ч оронд очоод Австралид олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явчих боломжтой болж байгаа юм. Хамгийн давуу тал энэ юм даа.
Австрали Улс гадаадын оюутныг сургах, тэдний сурч боловсрох орчин, ажиллах эрх олгох тал дээр их боломжийн шvv. Оюутан хvн суралцах семестрийн vедээ долоо хоногтоо / part time / 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Оюутны амралтын vеэр хэдэн ч цаг ажиллах эрхтэй. Харин оюутны гэр бvлийн гишvvд нь цагийн хязгаарлалтгvй ажил хийх эрхтэй байдаг. / full time / Энэ нь гэр бvлээрээ ирсэн оюутнуудад их ашигтай тусдаг юм.

-Австралийн монголчууд маань хоорондоо холбоотой байдаг уу?

-Монголчууд маань Мельбурн, Сидней гээд том хотуудаар их байдаг гэсэн. Хэдэн зуугаар л байдаг. Манай хотод бол 30-50-иад л монголчууд байна даа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Австралид байдаг монголчууд маань интернэтээр хурал зохион байгуулж Австрали дахь Монголчуудын холбоо (http://www.mglaus.com) – г байгуулсан. Энд ажиллаж, сурч амьдарч байгаа монголчуудаа хооронд нь холбох, мэдээлэл солилцох, шинээр ирж байгаа хvмvvст ажил, байр олох, Монголд байгаа залуучуудад австралийн их, дээд сургуулиудад суралцахаар ирэхэд мэдээлэл өгөх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Манай хотынхны хувьд цөөхvvлээ ч юм, бидний уулзаж цугтаа тэмдэглэдэг баярууд бий. Наадам, улс тунхагласан өдөр, шинэ жил, цагаан сар гээд л баярууд бий. Бид аль нэг паркад цуглаад мах, соосеж / sausage/ шарж идээд, / barbeque хийж идэх гэж энд ярьдаг юм/ жаахан пиво, вино уугаад бие биетэйгээ ярьж хөөрч нутаг орныхоо тухай, Монголд болж байгаа vйл явдлууд, улстөр, сонгууль, төр засгаас авч явуулж байгаа ажлууд, гаргаж байгаа хууль дvрэм, ар гэр, ах дvv нар гээд олон сэдвээр санал бодлоо солилцдог юм.

-Монголын тухайд ойлголт ямар бол. Таны бодлоор гадаад сурталчилгааг яаж хийвэл зохилтой вэ?

-Яг vнэнийг хэлэхэд Монголыг мэддэггvй юм аа, энд. Чингис хаанаар л ойлголт, мэдлэг нь дуусдаг. Хааяа нэг зурагтаар нь Монголын тухай баримтат кино, нэвтрvvлэг гарч байхыг vзсэн. Манайд очсон гадныхан монголын хөдөө нутаг, малчдын амьдрал ахуй эсвэл нөгөө траншейны хvvхдvvдийг л авсан байдаг юм байна лээ.
Аялал жуучлал сvvлийн 20, 30 жилд л дэлхий дахинд эрчимтэй хөгжлөө. Манай улс ч vvнээс хоцрохгvй байх хэрэгтэй. Гадныхныг татах онгон зэлvvд байгаль, байгалийн vзэсгэлэнт газрууд манайд байна шvv. Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Ёлын ам, Улаан цутгалан, Хоргын тогоо гээд л. Нvvдэлчдийн уламжлалт ахуй, орчин, амьдрах хэв маяг гэдэг бас өвөрмөц. Ганцхан манайд гадны хэмжээнд хvрсэн дэд бvтэц, олон улсын төвшинд хvрсэн нисэх онгоцны буудал, зам харгуй, хурдны зам, зочид буудал, vзвэр, vйлчилгээ нь алга. Энэ бvгдийг эхэлж бий болгож байж л жуулчдыг татна шvv дээ. Манайд энэ бvгдээ бий болгоогvй байж аялал жуулчлал хөгжvvлнэ гэж ярих юм.
Эдний том хотууд ямар vзэсгэлэнтэй сайхан ногоон цэцэрлэгт хvрээлэн, хөшөө дурсгал, музей, театр,галерей, тvvхийн дурсгалт сvм дуган, уран барилгатай гээч.

…-Манайхан улстөржих дуртай. Харин австраличууд ямар юм бэ?
-Сvvлийн арваад жилд манайхан улстөрждөг болсон юм шvv. Амьдрал ахуй нь хэцvv, тэгээд засаг төр нь хvн ардынхаа төлөө хийх зvйл нь хомс болсон болохоор ингэдэг байж болох юм. Нөгөө талаар хэн дуртай нь улстөрд орж улстөрийг амьдрал ахуйгаа сайжруулах хэрэгсэл болгож байгаа болохоор ингэж байгаа юм болов уу.
Энд ч мэргэжлийн улстөрчид, улстөрийн намынхан энэ тэр нь улстөрждөг харагддаг юм. Бусад хvмvvс бол улстөржихгvй ээ. Жирийн хvмvvст өөрийн гэсэн ажил төрөлтэй байх , авдаг цалин хөлс нь амьдралд нь хvрдэг, татварын хэмжээ ихсэхгvй, орон сууцны зээлийн хvv нэмэгдэхгvй л байхад болоод явчихаж байгаа юм. Аль нам нь сонгуульд ялж байна, аль нь ялагдаж байна тэр бол сонин биш ээ. Саяхан энд парламентын сонгууль болж 11 жил төр барьсан эрх баригч нам цөөнх болж, сөрөг хvчин нь олонхи болж, шинэ Ерөнхий сайд нь олонхи болсон намаас сонгогдлоо.
Сонгуулийн vер телевизийн нэвтрvvлэгт ч бараг өөрчлөлт орохгvй байна лээ. Мэдээгээр л сонгуулийн кампанит ажлыг мэдээлэх нь ихсэхээс биш, манайхан шиг нэр дэвшигчид эфирийг эзлээд vзэгч олныг залхаахгvй юм байна лээ. Айл, өрх бvр гаднаа шуудангийн хайрцагтай, тэрvvгээр нь сонгуульд орж байгаа нам, нэр дэвшигч нарын танилцуулга, мөрийн хөтөлбөр зэрэг сонгуулийн материалууд ирнэ.
Австралид сонгуулийн насны хvн бvхэн сонгуульд заавал оролцож саналаа өгөх ёстой. Ингээгvй тохиолдолд мөнгөн торгууль төлдөг юм билээ. Хvн бvхэн сонгуульд саналаа өгч байгаа болохоор ард олны олонхийн санаа бодол туссан парламент, Засгийн газар бvрддэг.

-Австраличуудаас бидний суралцах зvйл юу байна. Тэр дундаас онцолбол…
-Манайхан өөрсдийгөө их ухаантай, монгол хvний ген онцгой гэж ярих дуртай. Гэтэл бид ухаантай юм бол яагаад ядуу, улс маань хөгжил дорой байна вэ гэж өөрсдөөсөө асуумаар байгаа юм. Бид ядуу амьдарч, улс орон ядуу байгаа нь бид бvгдтэй л холбоотой. Бид магтаалд дуртай ард тvмэн болжээ. Гавьяа шагнал, найр наадам, зугаа цэнгэлд толгойгоо мэдvvлчихэж. Бид vнэн vгэнд дургvй болчихож, vнэн vг хэлж байгаа нэгнээ хавчин гадуурхаж, дооглож, элэглэдэг болчихож. Энэ л бидний алдаа байна. Алдаагаа олж харж, алдаагаа засч байж л бидний амьдрал сайжирна, тэгж байж л хvн шиг амьдарна, улс орон маань ч хөгжиж дээшлэх болно.
Австраличуудыг харахаар атаархах сэтгэгдэл их төрдөг юмаа. Эд нар аливаа юманд зарчмын дагуу хандаж байна. Манайхан шиг танил тал, нутаг нуга, найз нөхөд, нам холбоо гэж явцуурахгvй юм. Ямар л зарчим, шаардлага байх ёстой тэрийгээ л барина, хувь хvмvvсийн харилцаанд ч тэр, ажил хэргийн харилцаанд ч тэр.
Ажлаа урьдаас маш сайн төлөвлөж, гарч болох саад бэрхшээлvvд, тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудаа сайтар тооцсон байдаг тул аливаа ажил хугацаандаа л дуусдаг. Ажлын цагийг хатуу барина. Цагтаа эхэлж, цагтаа дуусна.
Хvн бvхэн хуулиа хатуу дагаж мөрдөж байна. Ялангуяа, төр засгийн томчууд нь их vлгэр дууриал vзvvлдэг, энэ тал дээр. Томчуудаас хэн нэг нь мөнгө төгрөг идэж уух, авилга авах, эсвэл нэр төртэй нь холбоотой асуудалд холбогдвол энэ талаар буруугvй бол өөрийн буруугvй болохоо нотлох, хэрэв буруутай бол тэрийгээ хvлээн зөвшөөрч огцрох юм. Ийм учраас эдний нийгэм их эрvvл саруул байна. Хэвлэл, мэдээлэл энэ тал дээр маш их vvрэг гvйцэтгэж байна.
Төр засаг нь vнэхээр ард олныхоо төлөө ажиллаж байна. Татварыг бууруулж байна, хvн амын орлогыг нэмэгдvvлж байна, хvн ардаа илvv сайхан орчинд амьдруулахын тулд их зvйл хийж байна. Шинээр орон сууц, зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн хангамж, цэвэр усны хангамж, нөөц гээд юу хэрэгтэй байна, тэр бvгдийг урьдаас тооцоолон 10-20 жилийн өмнөөс арга хэмжээ авч байна. Хvн ардаа цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, эрvvл хvнс-баталгаатай хоол хvнсээр хангах тал дээр онцгой анхаардаг.

-Тэдний амьдралын хэв маягаас ярьж өгнө vv. Тухайлбал, манайд хvн амын бодлого ихээхэн алдагдаж байгаа?
-Дундаж австрали айл 2-4 хvvхэдтэй байдаг. Олон хvvхэдтэй байхыг улсаас нь дэмжиж тусалдаг. Эмэгтэйчvvд нь хvvхдvvдээ харан гэртээ сууж, эрэгтэйчvvд нь ажил хийдэг. Жилийн дөрвөн улирлын турш халуун, vргэлж нов ногоон байдаг болоод ч тэр vv хvмvvс нь их идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдардаг. Австрали хvмvvс их эелдэг. Таних ч бай, танихгvй ч бай ч хvнтэй мэндлэх нь ердийн зvйл байдаг. Хөгшин, залуугvй өглөө, оройд байнга алхаж, гvйнэ. Ингэхдээ зөрж өнгөрөх хvмvvстэйгээ мэндлэх хvмvvсийг хаана ч харж болно.
Нар өглөө эрт мандаж, орой эрт жаргадаг. Орой таван цаг өнгөрөөгөөд харанхуй болдог, өглөө бараг таван цаг гээд л нар манддаг болоод ч тэр vv, хvмvvс нь эрт унтаж, эрт босдог. Орой долоон цаг өнгөрөөд л гудамжинд нь чимээ аниргvй болно шvv. Өглөө бол тав гээд гудамж хөл хөдөлгөөнтэй болдог.
Ажлын таван өдөр маш шаргуу ажиллаж, амралтын хоёр өдөр амарсан шиг амардаг улсууд. Ажил, амьдрал, хооллох дэглэмийг чанд сахидаг тул хvмvvс нь их өндөр насалдаг.

-Ta гадаадад очиж суралцахыг хvсч байгаа залуучууддаа хандаж юу гэж захимаар байна вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд, англи хэлээ сайн сур, улам сайжруулж, мэргэжлийнхээ ном зохиолыг ашиглах төвшинд л очоорой гэж захих байна.
Ингэвэл манайхны олонхийн англи хэлний анхан шатны сургалтад суралцахаар гадаадад явах нь бага ч гэсэн багасах болов уу гэх бодож байна.
Тийм хvмvvс өндөр зардал гаргаж очоод л А,В,С-гээ vзээд л олигтой ахиц байхгvй буцаад ирдэг шvv. Тэгэхээр тодорхой төвшинд хvрсэн хvмvvсийг л гадаадад сургаж, хэлийг нь сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Манайхны нэг буруу ойлголт бол гадаадад очиж байж англи хэлийг сурна гэж бодоод байх шиг. Энэ хамгийн буруу зvйл шvv гэдгийг онцолж хэлмээр байна. Англи хэлний анхан, дунд шатыг Монголдоо биеэ дааж болон хэлний курст явж vзэх хэрэгтэй. Тэгж байж гадаадад суралцахаар ирэх тухай бодох нь зөв шvv. Англи хэлний ахисан төвшнийг л зөвхөн гадаадад очиж суралцах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Монголдоо хэлээ vзвэл арав дахин хямд зардал гарна гэдгийг бас тооцоорой. Гадаадад бол долоо хоног хэл сурахад 300 ам.доллар байдаг юм шvv дээ. Дээр нь амьдрах зардал гэж байна, байр, хоол гээд нэмбэл дахиад 200 ам.долларын зардал гарна. Тэгэхээр гадаадад нэг сар хэл сурахaд сардаа дунджаар 1200 -1500 ам.доллар элбэг болно. Энэ зардлаар Монголдоо бvтэн жил хэл сурна. Монголдоо биеэ дайчлаад хэл сурахгvй байгаа хvн гадаадад очоод сурна гэдэг хэцvv дээ.

-Гадаадад суралцаж байгаа монголчуудын нэг төлөөллийн хувьд Танаас асууя. Хэзээ эх орондоо ирж хувь нэмрээ оруулах вэ?
-Залуучууд маань дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байна. Зарим нь аж амьдралаа дээшлvvлэх гэж, зарим нь эрдэм мэдлэг эзэмших гэж ингэж явна. Олонхи нь гадаадад vлдэж байгаа нь тодорхой. Монголчууд маань уулзахаараа л энэ тухай ярьж, хэлэлцэж маргаж мэтгэлцэж байдаг юм. Эх орондоо буцаж очоод зvгээр л ажил төрлөө хийгээд, амар тайван амьдрах баталгаа алга байна шvv дээ гэсэн нэг л хариулт хэлдэг юм. Авдаг цалин нь хаана ч хvрэлцэхгvй, хэдийдээ цалингаа амьдралдаа хvргээд, хэдийдээ мөнгөө хурааж, хуримтлал хийж, өөрийн гэсэн орон байртай, унах унаатай болох юм, идэх хоол хvнс маань баталгаа байна уу, амьдрах орчин маань цэвэр vv, хvvхдvvд маань утаатай орчинд байх юм уу, хvvхэд тоглох орчин, тоглоомын талбай, амралтын vедээ очоод амрах цэцэрлэгт хvрээлэн байна уу гээд л олон асуудлаар маргалддаг юм. Хамгийн гол нь эх оронд маань шударга ёс гэж алга, эх орондоо хvн шиг амьдрах нөхцөл vнэхээр алга гэсэн хариулт хэлж байна даа. Төр засаг маань энэ талаар маш яаралтай шуурхай арга хэмжээ авахыг л харсан, хvлээсэн хvмvvс л байна. Ингэж чадахгvй бол чадалтай, эрдэм мэдлэгтэй залуучуудаа харийн оронд алдаад л, алдаад л байх болно.
… Эх оронч vзэл гэж согтохоороо “би монгол хvн” гэж цээжээ дэлдэх, эсвэл аль нэг улстөрч нь монгол хvн болж төрсөндөө баярладаг гэдэг ч юм у, эсвэл аль нэг дарга нь овоо тахилга, аль нэг аймгийн ойг тэмдэглэхдээ дэлхийд байхгvй монгол наадам гэж хэлэхийг ч хэлэхгvй байх аа. Эх оронч vзэл гэдэг бол хvн бvхэн аав, ээжээ хайрлах, тэднийхээ хэлж захидаг, vг сургаалыг дагах, ах захаа хvндлэх, өвгөд хөгшид, хvvхэд нялхсыг өргөх, байгаль дэлхийгээ хайрлах, эрдэм ном сурах, ажил мэргэжил эзэмших, сайн сайхан явахыг л хэлнэ. Худал хэлэх, хуурч мэхлэхийг цээрлэхийг л хэлнэ. Энэ мэтийн зvйлvvдийг өдөр бvр дагаж явбал тэр л бидний эх оронч vзэл юм. Хvн бvхэн чаддаг мэддэг ажлаа хийж, ажил төрөлдөө сэтгэл зvрхээ өгвөл тэр л эх орноо хайрлах бидний хайр болно. Бусад бvх зvйл аяндаа болноо. Бид цөөхvvлхнээ, ердөө хоёрхон саяулаа л байна. Улс орон хөгжихөд хvн амын зохимжтой тоо гэж байдаг. Манай улсын хувьд бол 4-6 сая хvн амтай байж л энэ хязгаарт хvрнэ. Тэгэхээр бид бvхэн 2-3 хvний ажил хийх л хэрэгтэй байна. Тиймийн тулд хvvхэд залуучууд маань эрдэм номд шамдан, дор хаяж 2-3 гадаад хэл эзэмшиж шаргуу зvтгэх хэрэгтэй байна. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлvvлэн алхана.

Эх сурвалж: http://pbatjargal.wordpress.com/ (Mongolians about Australia)

Шинэ мэдээ

Америк мөрөөдөл ба Монгол боломж
Америк мөрөөдөл ба Монгол боломж
“Америк мөрөөдөл” гэдэг рүү дэлхийн 7 тэрбум хүний …
Сонгуультай холбоотой 496 гомдлыг цагдаагийнхан шалгаж байна
Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд …
Америк дахь лалын шашинтнуудыг шалгахыг Трамп уриалав
ВАШИНГТОН. /Anadolu/. Терроризмтой тэмцэх хүчин …

Шинэ зарууд