05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р. Болд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайс-т 2012 оны 6 дугаар сарын 27-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

ИЖБ-ээ барих ёслолын дараа болсон уулзалтын үеэр Амбан захирагч Брайс Монгол, Австралийн хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дөхөм болох ижил төстэй зүйлс олон байгааг дурдаад уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Амбан захирагч өөрийгөө Монгол Улсад очиж үзсэн анд нөхөд олонтой болохын хувьд Монгол Улсын талаар багагүй зүйлс тэд нараас сонсож байдгаа тэмдэглэсэн байна.

Элчин сайд Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Амбан захирагчид уламжлаад өргөн уудам газар нутаг, хүн амын нягтаршил, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэдэг үүрэг гэх зэрэг ижил төстэй зүйлс хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, Элчин сайд хоёр улс боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай буйгаа дурдаад Австрали Улсаас Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.   

ИЖБ барих ёслолд Австралийн Гадаад хэрэг, худалдааны департаментын Байнгын нарийн бичгийн даргын орлогч Пол Григсон, Амбан захирагчийн албан ёсны нарийн бичгийн даргын орлогч хатагтай Памела О’Грэйди, ГХХД-ын Ёслолын газрын дарга Салли Мэнсфилд, орлогч дарга Росс Весткотт болон тус улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.