05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

АВСТРАЛИЙН ЕРӨНХИЙ САЙД Ж.ГИЛЛАРД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан  хүлээн авалтыг Канберрад суугаа Монгол Улсын ЭСЯ 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр  Австралийн Үндэсний Галерейд зохион байгуулав. Хүлээн авалтын үеэр Элчин сайд Р.Болд, Австралийн парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн ахлагч хатагтай Кирстен Ливермор нар харилцан баяр хүргэж үг хэлэв. Хатагтай Ливермор Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллардын баярын мэндчилгээ-илгээлтийг оролцогчдод уншиж сонсгов.

Илгээлтэд “Австрали, Монгол хоёр нь хоорондоо нийтлэг үнэт зүйлстэй, бодит практик харилцаа хийгээд бат нөхөрлөл тогтоосон улс орнууд билээ.   Австрали Улс Ерөнхий Консулын газраа энэ онд Улаанбаатарт,  Монгол Улс 2008 онд Канберрад Элчин сайдын яамаa нээсэн нь 40 жилийн түүхтэй хоёр орны харилцааг улам бэхжүүлэх бидний эрмэлзлийг илтгэж буй явдал болсон гэж үзэж байна...

Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засаг руу амжилттай шилжин ороход Австралийн Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж ирснээрээ бид бахархдаг.  Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан иргэд Монголын Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад миний бие их баяртай байна. Австралийн Засгийн газрын “Хөгжлийн төлөөх уул уурхайн санаачилга” хэмээх шинэ хөтөлбөрт Монгол Улсыг хамруулснаар Монголын уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тус дэм болно гэдэгт итгэж байна” гэж дурдсан байна.

Мөн “Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалт болон худалдаа манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болж байгаа бөгөөд хоёр талын аль алинд үр ашгаа өгсөөр байна” хэмээн дурджээ.

Хүлээн авалтад Австралийн парламент дахь сөрөг хүчний дэд тэргүүн, сүүдрийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд хатагтай Жули Бишоп, Майкл Маккормак зэрэг парламентын гишүүд Австралийн засгийн газрын байгууллага болон Монголтой хамтран ажилладаг бусад байгууллагын төлөөлөгч нар  оролцжээ. Хүлээн авалтын үеэр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Австралид амьдардаг монгол  иргэдийн урлагийн тоглолт үзүүлсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.