03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Сиднеин Монголчуудын наадам

Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу гэж

Аав маань сумын наадмын хөтлөгч хийж энэ шүлгийг уншдаг байж билээ. Би тэр үед 7 настай сумын дунд сургуулийн сурагч байлаа. Яг л тэр мөч надад эргэн ирж байгаа мэт санагдаж байв. Австралийн Сиднеи хотийн олимпийн хотхонд Монголчууд наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Mong Celebr (126)

Наадам цагийн хуваарийн дагуу сагсан бөмбөгийн тэмцээний эхний хоёр багийн тоглолтоор эхлэв. Тэмцээнд нийт эрэгтэй 8 баг хоёр хэсэг болж сугалаагаар таарч тоглолоо. Эмэгтэй 4 баг тойрогоор тоглож хурд хүч, авьяас билэг, авхаалж самбаа сорисон тэмцээн боллоо. 12 цагт наадмын албан ёсний нээлт болж, Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд ноён Ц. Жамбалдорж наадамчин олон түмэнд баяр хүргэж үг хэллээ. Түүний дараа Сиднеин Монголчуудын холбооны тэргүүн Ц. Батхуяг товчхон үг хэлж, хүрэлцэн ирсэн нийт Монголчууд Монгол төрийн дуулалаа зүрхэн тушаа гараа тавин байж, эх нутаг, аав ээж, үр хүүхдээ санагалзан дуулцгаав. Наадамчин олон түмний царай баяр жаргалаар гийж байлаа.

Mong Celebr (102)

Үүний дараа оноолтийн дагуу сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж, одон бөмбөгийн тэмцээн эхэлж, хүүхэд багачуудын дунд даамны тэмцээн болж наадамчид тун завгуй наадаж байлаа. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид маш сайн бэлтгэлтэй, хувцасаа жигдэлсэн үнэхээр сэтгэл сэргэж бахадмаар сайхан тоглолтуудыг үзүүлж байв. ерөнхий шүүгч Жавхланбаатар тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд шүүж, наадамчидийг биширүүлж байлаа.

Mong Celebr (254)

Сагсан бөмбөгийн тэмцээний 3-р байрын төлөө Canberra, Шонхорууд -1 багууд тоглож, Шонхорууд-1 баг ХҮРЭЛ МEДАЛИЙН болзол хангалаа. Sydney City, Шийдний мангасууд багууд аваргын төлөө тоглож, хурд хүч жигдхэн уран гоё тоглолтуудыг үзүүлж АЛТАН МEДАЛ, Шилжин явах ЦОМ-ыг Маргад ахлагчтай Sydney City баг, МӨНГӨН МEДАЛИЙГ Чинбат ахлагчтай Шийдний мангасууд баг хүртлээ. Sydney City баг элчин сайдын яамны шилжин явах цомоор шагнагдлаа.

SDC10437

Одон бөмбөгийн тэмцээнд Сайнжаргал, Сэлэнгэ нар түрүүлж цомын эзэд боллоо. Хатагтай Отгонтуяа, Эрдэнэцэцэг нарын зохион байгуулсан хүүхдийн даамны тэмцээнд А.Түмэндэлгэр 1-р байр, О. Дөлгөөн 2-р байр, Э. Ариунболд 3-р байр эзэлж энэ жилийн дaaмний аваргууд боллоо.

SDC10380

Монгол үндэсний бөхийн барилдаанд 32 залуу бөхчууд хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж, шөвгийн дөрөвт түрүү жилийн баяр наадмын түрүү бөх Сиднеин начин Түвшинжаргал, олон удаа үзүүр түрүүнд үлдэж байсан Чинбат, ноднингийн цагаан сарын барилдааны түрүү бөх Жамьянжав, шинэ залуу бөх Батмөнх нар үлдэв. Бөхийн эрэмбээрээ начин Түвшинжаргал Чинбатыг амалж, нас зүс, арал бяр тэнцүү Жамьянжав Батмөнх хоёр тунаж цагаан сарын түрүү бөх Жамьянжав давж, Чинбат начин Тувшинжаргалыг өвдөг шороодууллаа. Уран гоё угсраа мэх хийж учраа бөхчүүдээ дараалан хаясан Чинбат Жамьянжав нар үзүүр түрүү булаалдан, шинэ залуу начин Жамьянжав түрүүлэн, олон удаа үзүүр түрүүнд үлдэж байсан Чинбат мөн л үзүүрлэж наадамчин олныг баясгалаа. Ингээд Сиднеичүүд шинэ начинтай сайхан наадацгаалаа. Үзүүр түрүүний хоёр бөхийн шагналыг элчин сайдын яамны орлогч ноён Сэрээжав үг хэлж баяр бахдалтайгаар гардуулан өглөө. Мөн өргөмжит консул асан Peter Sloane үзүүр түрүүний хоёр бөхөд баяр хүргэж шагнал гардуулав.

Mong Celebr (309)

Хуушуургүй наадам гэж юу байхав гэж, цагаасаа жаахан хожигдсон боловч наадамчид хуушуурандаа дараалан зогсож авсан хуушуураа амтархан идэж байлаа.
Үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэх гэж хөдөлмөр зүтгэлээ зориулан маш сайхан зохион байгуулсан Сиднеин Монголчуудын холбооныхондоо маш их баярлалаа.
Ноён элчин сайд Ц. Жамбалдорж, нарийн бичгийн дарга Сэрээжав, Булган , "МОZ FОR YОU" мigration agent, миний хамгийн дотны анд Баярсайхан түүний гэр бүл, ерөнхий шүүгч Жавхланбаатар, зохион байгуулагч Түвшинжаргал, Чинбат, Лхагвасүрэн, Сайнжаргал, Ганхуяг, Эрдэнэбаатар, Ганаа, хатагтай Заяа, Мөнхжаргал, Эрдэнэцэцэг, Мандалдулам, Норовсүрэн, Халиунаа нартаа маш их баярлалаа.

Баяр наадамдаа хурэлцэн ирсэн элэг нэгт эрхэм ахан дүүстээ баярлалаа. Мөн ажилтай байсан ирж чадаагүй бүх монголчууддаа баярын мэнд хүргэж дараа жилийн наадамдаа хүрэлцэн ирж сайхан наадаарай гэж хүсэн ерөөе.

Хувьтай төрсөн хуран цугласан бидний Монголчууд ийнхүү баяр наадмаа сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.

Тиймээ гоо үзэсгэлэнт Монгол орон дэлхий ертөнцийг өөрийн гэсэн содон өнгөөр чимэглэж байдагт нь би хайртай. Их Монгол улс мандан бадарч, цэцэглэн хөгжиж, хүчирхэгжихийг урин дуудаж, бишрэн шүтэж, сөгдөн мөргөе. Баярлалаа, баяртай. Dараа жилийн наадам мөн ч хол байна даа.

Сиднеин Монголчуудын холбоо

Photos: http://www.flickr.com/photos/gegeen/sets/72157621524506980/
SlideShow: http://www.flickr.com/photos/gegeen/sets/72157621524506980/show/

www.gegeen.wordpress.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.