05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Австралийн Ногоон карт-PR

Австралийн Байнгын оршин суух эрх

(PR – Permanent Residency)

Австралийн Байнгын оршин сууж, Ажиллаж, амьдарч, Хямд суралцах эрхийн визний талаарх асуулт, хариултууд.

- Энэ визийг авбал Монгол руу буцах эрхгvй болох уу?

Yгvй. Энэ нь citizenship буюу иргэншил биш учир Монгол хүн Монголын иргэн хэвээрээ үлдэж Монгол руу 3 хүртэлх сарын хугацаагаар визгүй ирж очих эрхтэй. Энэ виз зөвхөн Австралид байнга оршин суух эрх олгоно.

Австрали руу буцаж ирэх хүсэлтэй бол 3-с дээш сараар Австралиас өөр улсад зорчих үедээ Resident return визийг Австралийн Элчингээс аваад Австралийн гадна амьдарч болно. Олон жилээр Австралиас өөр газар сурч, амьдрах хүнд энэ төрлийн Австралийн виз хэрэгцээтэй эсэх нь эргэлзээтэй тул http://www.immi.gov.au -с нэмж лавлах нь зүйтэй. Нэгэнт авч байсан хүнд ахин авах нь амархан байх тул боломжтой бол нэг аваад үзчихсэн байхад гэмгүй.

- Энэ виз насан туршийнх уу?

Тэгж хэлж бараг болно. Анх авахад 5 жилээр олгох ба нэмэлт олон материал бүрдүүлэхгүйгээр сунгуулаад яваад байж болдог. Гадаадад байхдаа сунгуулж болно. Сунгуулахад тухайн 5 жилийн туршид 2 жилийг нь тасралтгүйгээр Австралид өнгөрүүлсэн байх шаардлагатай байдаг. Энэ төрлийн визтэй хүмүүс Австралийн иргэнээс дутахгүй учраас мэргэжилтэнүүд Америк, Англи зэрэг улсуудад дамжин очиж ажилладаг бөгөөд байгаа улсаасаа энэ визээ сунгуулаад яваад байж болдог. Австралижсан монголчууд нэлээн байдаг. (Австрали хүнтэй суусан хүмүүсийг үүнд хэлээгүй шүү. Хувь хүнийхээ зүгээс зөвлөхөд 5 жил гэдэг нь зорилгоо биелүүлэхэд хангалттай урт хугацаа юм).

- Энэ визийн давуу тал юу вэ?
* Иргэдтэй нь адил цагийн хязгаарлалтгүй ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах,
* Эрүүл мэндийн болон нийгмийн халамж эдлэх, ажилд зуучлуулах,
* Санхүүгийн боломж муутай үедээ ажилгүйдлийн, жирэмсэний, хүүхдийн тэтгэлэгүүд авах,
* Гадаадын оюутнуудыг бодвол дотоодын оюутнуудтай адил хямдаар суралцах, оюутны хөнгөлөлт, тэтгэмж авах
* Англи хэлний болон ерөнхий мэргэжилийн (слесарь, үсчин…) сургалтуудад үнэгүй шахуу суралцах,
* Хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр Австралийн сургуульд суралцуулах, тал үнээр цэцэрлэгт явуулах
* Монголоос ах дүүсээ авчрах, суралцуулах, жуулчлуулах, хөрөнгийн баталгаа гаргах
* Байр нэр дээрээ авах, жилийн 8+% хүүтэй Зээлжих, дэлхийн хэмжээний санхүүгийн ертөнцтэй харилцахад ойртох, Америк, Японы том компаниудын хувьцаа эзэмших гэх мэт… (бүгдийг нь дурьдах боломжгүй)

- Энэ виз Австралийн компанид ажиллах саналтай уялдаатай юу.

Үгүй. Австралид ажиллуулах 4 жилийн Гэрээгээр ажиллуулдаг (Employer Sponsored) түр виз тусдаа байдаг. Тухайн 4 жилийн хугацаанд ажил олгогчоо солих эрхгүй, мөн түр зуурын ажиллах эрхийн виз тул Австралийн иргэдтэй адил тэгш эрх эдлэхгүй гэх мэт дутагдалтай талтай.

Харин PR-н виз нь ямар нэг хязгаарлалтгүйгээр Австралид байнгын оршин сууж, ажиллаж амьдрах ЭРХ олгох тул амьдралаа авч явах, ажил хайх, ажил хайхад туслалцаа авах зэрэг нь таны үүрэг бөгөөд засгийн газарынх нь иргэддээ үзүүлдэг тусламж, үйлчилгээнүүд, тэтгэмжүүдийг авч болдогоороо давуу. Гол давуу талуудад нь хүссэн сонирхсон газараа ажиллах, сонголт хийх, ажил олгогчоо солих, иргэдтэй нь адил бүх эрхийг эдлэх, хямд суралцах, Монголоос ах дүүсээ татах зэрэг түр хугацаагаар амьдрагсадаас илүүд тооцогдох олон зүйл дурьдаж болох юм.

- Би гадаадад сурч, ажиллаж үзээгүй л дээ. Гэхдээ би боломж олдвол алдахгүйг л хичээнэ. Давуу талуудыг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа л даа. Би энэ визийг авах боломж бий юу?

Мэдээж байгаа. Энэ визийг авах олон арга байдгийн зөвхөн нэгийг дооp тайлбарласан байгаа. Эрэлттэй мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн (60 оноо), Нас залуу (25 оноо), Англи хэл сайтай (25 оноо), Мэргэжлээрээ 3 жил ажиллсан (10 оноо) бол 120 оноо хүргээд ур чадвартай ажилтаны визээр ирж болно. Нэмэлт мэдээлэл: 120 Points Test

Ур чадвараараа чадахгүй бол Австралийн гайгүй визтэй ойрын хамаатанаараа батлан даалт гаргуулах, Хөдөө орон нутгаар ажиллаж амьдрахаа амлаж Мужын захиргаагааp батлан даалт гаргуулах, бүүр аргагүйдвэл орогнол хүсэх баталгаагүй аргыг манайхан туршдаг

- Энэ визээр Австралид амьдардаг хүмүүс бусад төрлийн визтэй хүмүүсээс илүү орлоготой байж чадах уу?

Чадна. Хүнээс өөрөөс нь бас виз авсан төрлөөс нь бас хамаарч орлого нь янз бүр. Хэрэв ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр энэ визийг авсан бол www.skilledmigrant.gov.au -д хандан мэргэжлийн ажилд зуучлуулах, мэргэжлээрээ гадаадад ажиллах боломж үүсэх юм. Мөн өөрөө ч хүнд найдалгүй ажил хайж сурах хэрэгтэй. Мэдээж энэ нь цаашид Монголдоо дэлхийн стандартад нийцсэн бүтээлд гар бие оролцоход үнэлж баршгүй хувь нэмэр болно. Рrotection/humanitarian/refugee-н төрлөөр виз авагсад янз бүрийн ажилд зуучлуулах эрхтэй бөгөөд хэлний чадвараасаа хамаараад янз бүрийн орлоготой ажил цагийн хязгаарлалтгүй хийдэг тул аль ч тохиолдолд хангалттай хадгаламж үүсгэх нөхцөл бүрддэг.

- Би Монголд мэргэжлээрээ ажилладаг, англи хэлтэй, залуу мэргэжилтэн. Гэр бүлийн маань хүн хүүхдээ хараад одоогоор ажил хийх боломжгүй байгаа л даа. Эцэг эх маань бидэнд байр авах үүрэггүй гэж үзсэн тул бид тусдаа гарахын тулд гадаадад ямар нэг аргаар хамгийн богино хугацаанд байрны мөнгө цуглуулах хүсэлтэй. Энэ виз оюутны визнээс илүүгээр зорилгодоо хүрэхэд минь тусалж чадах уу?

Тийм. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь визний болзол хангаж байвал бусад гэр бүлийн гишүүдэд нь мөн виз олгогдоно. Энд гэр бүлээрээ энэ төрлийн визээр ирэгсэд тэтгэмж сайн авахаас гадна оюутны виз авагсад шиг сургалтын төлбөр төлөхгүй учраас 6 сараас 1 жилийн дотор Монголд байр авах хэмжээний хадгаламж үүсгэх боломжтой. Гэхдээ хувь хүнээс шалтгаалах зүйл их байдаг бөгөөд, ажиллах ЭРХ олгоно гэдэг нь ажил олгоно гэсэн үг биш тул ажил хайхад зориулсан Австралийн засгийн газарын үнэгүй сургалтуудад сууж, мэдлэгээ дээшлүүлж болно. Ихэнх хүмүүс мэргэжлийн бус ажилд ирэнгүүтээ ордог. Энэ нь цаг хугацаа алдахгүй, шууд мөнгөтэй залгах хялбар арга боловч мэргэжлийн тал дээр зэврэх магадлалтай тул үүнийг зөвлөмөөргүй байна. Дараа нь монголд юу хийх вэ гэсэн асуудалд орж болзошгүй тул хувиараа бизнес хөөх боломжгүй, мэргэжилдээ дуртай хүмүүс аль болох мэргэжилтэйгээ уялдаатай ажлуудад цалингүй ажиллаж, анх ирэгсдийн тэтгэмжиндээ санхүүгээ тааруулан хэсэг хугацаанд амьдарч үзсэн нь дээр болов уу. Мэргэжлийн ажлууд хар ажлуудаас олон дахин их цалин өгч магадгүй байдаг боловч хувь хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх асуудал тул өөр хариулт өгөх боломжгүй юм байна.

- Оюутны виз Байнгын оршин суух виз 2-н давуу болон дутагдалтай талууд юу вэ?

Мэдээж суралцахад Монголчуудад бүү хэл Австраличуудад нь мөнгө нь хүрэлцдэггүй. Сургалтын тэтгэлэггүй хүмүүс Австралид ирэхээсээ өмнө доод тал нь бэлнээр арваад мянган доллартай байх ёстой болдог. Төгcөх хүртлээ гадаадын оюутны өндөр зардлаар суралцахаас гадна санхүүгийн материалаа маш сайн бүрдүүлж байж оюутны виз авна.

Харин PR-н визэнд ямар нэг санхүүтэй хамааралтай материал бүрдүүлэх шаардлагагүй. Оюутнууд мэргэжлийн тал дээр дэлхийн түвшний сургалтанд хамрагдах боловч хичээлийн хажуугаар ажиллахад төвөгтэй мөн олон цагаар ажиллах эрхгүй тул практик дадлагаараа Мэргэжлээрээ ажиллагсадыг гүйцэхгүй.

Орлогын тал дээр бол харьцуулшгүй. Мэргэжилтэнүүд, ажиллагсад нь оюутнуудыг санхүүгийн хувьд ядуу давхрагынхан гэж үздэг. Иргэддээ суралцахад нь зориулж засгын газарын тэтгэмж өгдөг бөгөөд зээлээр болон хямд суралцах нөхцөлүүдийг нь сайн бүрдүүлсэн байдаг. Дотоодын оюутан гадаадын оюутнаас хямд суралцдаг тул хувиараа суралцасад PR авсаны дараа суралцвал Монголд их хэмжээний мөнгө хэмнэнэ.

Ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр PR авахын тулд хэлний төвшин сайн байх хэрэгтэй байдаг нь ихэнх Монголчуудад асуудал болдог ба мөн Элчингийн ачааллаас хамаарч 0,5-1 жил гаруй визний хариугаа хүлээх тохиолдол гардаг бол оюутны визний хариуг 3-4 сардаа багтааж өгдөг. Оюутны визний хувьд хэлний курсэд ирэхэд хэлний шалгуур байхгүй боловч урт хугацааны виз өгдөггүй, гэхдээ бусад төрлийн буюу бакалавр, магистрын оюутнуудын хувьд дундаж төвшний англи хэлтэй байх гэсэн шалгуур тавьдаг ба 2-с дээш жилээр суралцаж, боловсролын зэрэг авч чадсан хүмүүсийг 18 сар ажиллах виз болон Пи-Арын виз авахыг зөвшөөрдөг. PR визний шалгуурт тэнцэхгүй эсвэл авах сонирхолгүй түр ажиллах хүсэлтэй хүмүүст энэ нь зөв сонголт болдог.

- Би олон хүүхэдтэй өнөр өтгөн айлаас гаралтай. Би айлын том ба эцэг эх маань бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Монголдоо 2-с 3 газар давхар ажилладаг ч бүх дүү нарынхаа боловсролд хөрөнгө оруулахад хүнд байдаг л даа. Хэрэв би энэ визээр Австралид очвол дараа нь дүү нарыгаа аваачиж сургах боломж хэр байдаг бол

Та зөв зам сонгожээ. Австрали улс гэр бүлийхэнээ авчрахад хамгийн тааламжтай ханддаг газар тул гэр бүлийнхэний чинь аль нэг нь энд байдаг бол Монголд болон гадаадад боловсрол эзэмшихэд нь бусад ойрын хамаатнууддаа туслах бүх боломж бүрддэг. Мөн та ганц хоёр өдөрийнхөө орлогоор бүтэн жил дүүгээ монголд суралцах төлбөрийг нь даах боломж байдаг. Анхмаагийн түүх - Bachelor Student

Австралийн Ногоон Карт авсан Болдын түүх - Skilled worker-Bold

Oнцгой эрэлттэй мэргэжлүүд:

http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/skilled-occupations/occupations-in-demand.htm

Yсчин, гагнуурчин, хуухэд асрагч, тогооч, нябо, компьютерийнхэн, уурхайчид, геологичид, …. их эрэлттэй байгаа. (жилдээ энэ жагсаалтууд 2 удаа шинэчлэгдэнэ)

Оноогоо шалгах үнэгүй систем 1:

https://secure.liveinaustralia.com/skilled/skilled_assessment.asp

Оноогоо шалгах үнэгүй систем 2:

http://www.ozvisa.com/skilled/point_calculator.htm

Нэмэлт мэдээлэл: Австралийн Ногоон карт-PR

http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/visa-options-outside.htm


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.