05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Загвар өмсөгч Одончимэг, Австралид загварын од болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж байна

Odnoo_18

Орлоо сайт дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа зориулсан гэдэг утгаараа үргэлж та бүхэндээ эх орноосоо алсад хүний нутгийн амьдралыг өөрийнхөөрөө туулж, бусдаас аз од нь гийн гялалзаж, өөрсдийн хүчээрээ амжилтыг өөртөө авчирсан олон сайхан хүмүүсийг өмнө нь танилцуулж байсан билээ. Энэ удаад алсын Австрали тивд Монгол гэсэн нэрээ өөрийн гоо сайхан, залуу насаараа гаргаж эх орноо дээд зэргээр сурталчилж яваа, тэр бүр загвар өмсөгчдийн хүсээд олдохооргүй өндөрлөгт хүрч чадсан, авьяаслаг хэрнээ дэндүү эгэлхэн нэгэн бүсгүйг танилцуулж байна. Түүний нэрийг Гэрэлийн Одончимэг гэдэг.

Монголын загварын ертөнцөд 16 настайдаа анх хөл тавьсан тэрээр Монголдоо Гоёл тэмцээнүүд болон бусад тэмцээнүүдэд алгасалгүй орж байсан ба түүнийг та бүхэн Монголын сор болсон загвар өмсөгчид болох Ундраа, Уянга, Цэрмаа, Энхмаа, Баярзул, жижиг Цолмон нартай зэрэг гарч ирж байснаар нь мэдэх байхаа. Одончимэг Монголдоо загвар үзүүлэхээс гадна гадагшаа явж хүчээ сорихоор шийдэн Хонг Конгд болсон Элит модел Look тэмцээнд 2000 онд оролцож 2 шагнал авч байсан ба түүнээс хойш Сингапур мөн Хонг Конгийн Агентлагуудад гэрээтэй ажиллаж эхэлсэн ажээ. Тэнд ажиллаж байх үед нь Австралийн Сиднеи-н нэгэн  моделийн агентлаг түүнд Австралид болох нэгэн загварын долоо хоногийн шоунд  оролцох санал тавьж байжээ.

Тухайн үед уг шоунд очиж оролцоогүй ч Австрали руу явахаар шийдэн тэнд очсоныхоо дараа Одончимэг тэд нартай дахин холбогдсоноор Австралид ирсэнээсээ хойш  дөнгөж 6хан сар болсоныхоо дараагаас л Melbourne хотын Сhadwick агентлагт сонгогдож ажиллаж эхэлсэн гээд бодохоор манай монголын маань загвар өмсөгчид ямар чадалтай, Азидаа байтугай хөгшин европт ч гологдохгүй гэдгийг батлах шиг...

Түүний амжилтын эхлэл ингэж л эхэлсэн байна. Тэр одоо Одноо Гэрэл гэсэн богино нэрээр Австралийн алдартай Сhadwick (http://chadwickmodels.com/ ) агентлагт ганцаархнаа Ази загвар өмсөгчөөр  ажиллаж мөн Австралийн ТВ-н 7-р сувагт ''Deal or No Deal'' гэдэг шоунд гэрээгээр 7 хоногийн 5 өдөр нь тус тус ажиллаж байна. Энэ шоуг Америкт амьдарч ажиллаж сурдаг Монголчууд сайн мэдэх байхаа, маш олон сайхан бүсгүйчүүд тайзан дээр мөнгөний тоотой гар цүнх бариад зогсож байдаг билээ. Америкт шагналын сан нь $1.000.000 бол харин Австралид одоогийн байдлаар $200.000 байдаг ажээ.

Одноогийн хувьд Австралийн энэхүү шоунд хамгийн анхны Ази гэдгээрээ нэлээн алдаршиж, голлох үүргийг нь гүйцэтгэн хамгийн сүүлийн мөнгөтэй цүнхийг нь гардуулж өгдөг болохоор түүний үс засалт, будалтыг нь өөрийнх нь тусгай өрөөнд өөрт нь зориулан гаргаж өгсөн будалтын хүн гүйцэтгэн бусад загвар өмсөгчдөөс илүү ханддаг байна. Ингэж гол үүргийг гүйцэтгэдэг хүн болсоноор тэрээр Австралийн одууд уг тэмцээнд орох тохиолдолд Одноо рекламанд нь хөтлөгчтэйгөө хамт орох эрхтэй байдаг ажээ.

Odnoo_12Түүнд боломжууд улам л нээгдсээр байлаа.  Жил жилээр нэг загвар өмсөгчийг Mieka үсний салон сонгон өөрийнхөө нүүр царай болгон тухайн модельд нэг жилийн турш  үнэгүй үсээ янзлуулж үнэгүй үс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд авах эрхийг өгдөг ажээ. Энэ салон Одноогийн  зургийг хараад шууд фото зураг авалтанд орооч, бид өөрийг чинь  2008-2009 оны Mieka үсний салоны нүүр царай болгомоор байна гэсэн саналыг түүнд тавьжээ.

Үүгээр зогсохгүй ''Project Runway Australia''-д нийт 200-аад моделууд очсоноос 12 модел сонгогдож 12 загвар зохион бүтээгчийн хамт орсоны нэг загвар өмсөгч нь Одноо Гэрэл байлаа. Энэ Реалити ТВ Шоу нь загвар зохион бүтээгчдээс хамгийн шилдэгийг нь нэг нэгээр нь хасаж шалгаруурладаг шоу бөгөөд Америкт маш алдартай том ч шагналтай уралдаан гэдгийг та бүхний зарим нь үздэг бол сайн мэдэх байхаа. 7, 7 хоногоор өөр өөр загвар хийж шалгаруулж дараагийн шатанд оруулдаг шоу бөгөөд тухай бүрд моделууд нь мөн тунаж үлдээд хэрэв загвар зохиогч нь моделоо сольсон тохиолдолд бас энэ нь моделуудын хоорондох тэмцээн болж байгаа юм. Одноо энэ тэмцээнд финал 5 хүртэл нь тунаж үлдэж чадсан нь маш чамлахааргүй том амжилт юм.

(Та бүхэн зургууд дээр даран томруулж, гүйлгэж үзэх боломжтой.)

Хоёрдох зураг дээр Австралид сүүлийн үед алдаршиж буй Underbelly гэдэг киноны гол дүрийн жүжигчинтэй.

 

{gallery}fotomedee/odnoo{/gallery}

Million Dollar Lunch гэдэг Австралийн хүмүүнлэгийн арга хэмжээ бөгөөд өвчтэй хүүхдүүдэд зориулан хийдэг хандивын мөнгө цуглуулдаг арга хэмжээнд тэр энэ долоо хоногт оролцсон. Австралийн Crown Casino-гийн том танхимд 25 моделиуд нь нэг бүрийн үнэ нь 1500$-ын үнэтэй Raffles ticket  зарахад үйлчлүүлэгчдээс кредит картыг нь авч билетийг нь борлуулж өгөхөд тусласан байна. Энэ арга хэмжээ нь 5 дахь жилдээ болж байгаа, Австралидаа хамгийн хүндтэй, хамгийн сайн мөнгө цуглуулж чаддаг арга хэмжээ бөгөөд жил бүр 1 сая доллар цуглуулан эмнэлэгт буй өвчтэй хүүхдүүдэд энэ хандив нь очдог, Австралийн хамгийн алдартай гэсэн хүмүүс энэ арга хэмжээнд хүрэлцэн ирдэг байна. Та бүхэн дараах линк дээр даран энэ арга хэмжээний тухай илүү тодорхой ойлголттой болж болно.

http://www.koalafoundation.org.au/million-dollar-lunch

Дараах реклам нь Сингапурт гаргах гэж Авсрталид хийсэн реклам ба тэдний агентлагт хүсэлт тавьсанаар Одноог рекламанд оролцуулахаар сонгожээ.

Одноо яг одоо ''Fashion TV Diamond Award'' тэмцээнээс түүнийг оролцохыг хүссэн санал аваад байгаа бөгөөд шагнал нь $100.000, тэр энэ тэмцээнд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм.

 

Бичсэн А. Ариунтуяа

Энэхүү нийтлэлийг Орлоо.ком гэсэн эх сурвалжийг дурдахгүйгээр хуулбарлахыг хориглоно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.