05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Банкны байж болшгүй алдаа

Шинэ Зеландын нэгэн залуугийн банкны данс руу уг банк нь санамсаргүй алдаа гарган нэлээд хэдэн сая доллар шилжүүлсэн аж. Мань эр Хятад руу зугтаж явсан ч өнгөрсөн Баасан гаригт баригдаж 4 жил 7 сарын хорих ял сонслоо. Hui "Leo" Gao данснаасаа 2009 оны 4 сард  НЗ-н 100000 доллар гаргаж авахаар болоход  НЗ-н 10 сая, АНУ-н 8.1 сая долларыг Westpac банк Gao-н дансанд санамсаргүйгээр хийсэн байжээ.  Gao хамтрагч Kara Hurring-тэйгээ үүнийг мэдсэнийхээ дараа зугтжээ.  Алдаагаа банк өдрийн дотор мэдсэн ч Gao НЗ-ын 6.78 сая долларыг гадаад дахь дансандаа аль хэдийн шилжүүлсэн байж гэнэ.

Ингээд Нью Зеландыг орхин явжээ. Gao баригдахаасаа өмнө 2 жил оргон зугтаж явж чадсан ба өнгөрсөн жил Хятадаас Хонконг орох гэж байгаад Интерполоор эрэн сурвалжил байсан тул баригджээ. Тэрээр өнгөрсөн Баасан гаригт шүүхээр орж хулгай хийсэндээ 7 хэрэгт буруутай нь тогтоогдоод байна.

Харин хамтран амьдрагчийн хувьд арай хөнгөн 9 сар гэрийн хорионд байх бөгөөд Gao-н картнаас үрсэн НЗ-ын 12000 долларыг эргүүлэн төлөхөөр шийтгэгдэж байна. Тэд зугтаж явж байхдаа Kara түүнд хүү төрүүлж өгсөн ч удалгүй салжээ. Үүний дараагаар тэрээр Шинэ Зеландад сайн дураар ирсэн ба өөрийгөө ч мөн сайн дураараа цагдаагийнханд тушаасан аж. 3.8 сая НЗ доллар ор цох дутаж буй бөгөөд хэрхэн үрж юу хийснээ  Gao шүүхэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

http://news.yahoo.com/zealand-runaway-millionaire-jailed-theft-034323778.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.