05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Ємнєд Австралийн их сургуулиуд

Ємнєд Австралийн их сургуулиуд

Ємнє нэгэнт Ємнєд Австралид суралцахын давуу талыг бичсэн учраас энэ удаад тус мужид байдаг их сургуулиудыг танилцуулъя.

Флиндерс Их сургууль-Flinders University Inspiring achievers

 

     www.flinders.edu.au

                        Тооны хэлээр (2008):

                        Нийт оюутны тоо:      17200

                       Гадаад оюутны тоо:    3200

                        Багш нарын тоо:        667

                        Кампусын тоо:           3

                       Жилийн тєлбєр дунджаар: 15-40 мянган австрали доллар.

Хамгийн олон оюутан суралцдаг бакалаврын хєтєлбєр: Анагаах, сэтгэл судлал, хууль, эрх зїй, аялал жуулчлал, нанотехнологи, їйлдвэрлэлийн инноваци

            Австрали тивийг анх нээсэн ахмад Мэтью Флиндерсийн нэрээр нэрлэгдсэн энэ сургууль анагаахын болон багшийн сургуулийн суурин дээр їїсч байгуулагдсан юм. Австралийн “Их Найм” топ сургуулийн нэгэнд зїй ёсоор тооцогдож, судалгаа шинжилгээний чанар, тоогоороо улсдаа тэргїїлдэг. Нэн ялангуяа Анагаах, Биотехнологи, Усны инженер, Боловсрол, Нийгмийн ажилтны сургуулиуд нь Засгийн газрын захиалгат судалгаа, шинжилгээний ажил хийж,  эрдэмтэн багш нар нь ДБ, АХБ г.м олон улсын байгууллагад зєвлєхєєр ажилладаг байна. Энэ нь оюутан бидний хувьд цагийг яс баримтлах, багштайгаа зєвлєх цагаа їр ашигтай єнгєрїїлэх нэг ёсны шахалт болж єгдєг юм.

            2008 онд суралцаж байсан нийт оюутны 20 хувь нь гадаад оюутнууд, їїний дотор Хятад, Энэтхэг, Хонгконг, Сингапур, Малайзууд тоогоороо тэргїїлдэг бол, Австралийн Засгийн газрын тэтгэлэг (АusAID)-ээр суралцагчид дєнгєж 1 орчим хувийг эзэлдэг. Хэдийгээр тэтгэлгээр суралцагчид нийт оюутны тоондоо харьцуулахад цєєхєн мэт боловч Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдыг хариуцсан 2 ажилтантай.

            Тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын сонгосон мэргэжлийн чиглэлийг харахад тухайн улсын боловсон хїчний талаар баримталж буй бодлого харагдах нь бий. Жишээ нь хамгийн олон тоогоор суралцдаг Индонези, Папуа Шинэ Гвиней, Бангладеш оюутнуудын ихэнхи нь менежмент, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг бол харин Вьетнам, Лаос оюутнууд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах нь илїї.  Биотехнологи, нанотехнологи, инженерийн хєтєлбєр менежментээ бодоход арай єндєр їнэтэйь жилийн тєлбєрийн зєрїї нь таваас арван мянган австрали доллар. Австралийн Засгийн газар хувь хїний эрх чєлєє, сонголтыг дээдлэн їздэг учраас тэтгэлэг хїртэгч нь сурах чиглэлээ єєрєє сонгон суралцдаг нь тухайн Засгийн газар ямар нэг шалгуур тавиагїй тохиолдолд энэ боломжийг зєв зїйтэй, улс орондоо хэрхэн хамгийн хэрэгтэйгээр шийдэх вэ гэдэг нь тухайн улсын хєгжлийн бодлогоос хамаарах нь харагдаж байна.

            Анх намайг 2003 онд энэ сургуульд суралцаж байхад ємнє нь ердєє хоёрхон монгол хїн тєгссєн байсан бол одоогийн байдлаар жилд дунджаар 5-6 оюутан тогтмол суралцаж байгаа нь олзуурхууштай. Яагаад вэ гэвэл нийт оюутнуудын дєнгєж 15 орчим хувь нь postgraduate буюу бакалаврын дараахи сургалтад суралцдаг ба “нутгийн индианууд” болох австрали оюутнуудтай єрсєлдєж энэ сургуульд элсэн орж чадаж байна гэдэг нь том їзїїлэлт юм. Хэд хэдэн бодит шалтгаанаас хамаарч энэ сургуульд суралцаж тєгсєх монгол хїний тоо цаашид нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг.

            Флиндерс Их сургууль нь Австралийн бусад нэр хїнд бїхий сургуулийн адилаар оюутан хїн амжилттай суралцах боломжийг бїрэн хангасан орчныг бїрдїїлсэн байдаг. Їїний дотор оюутнуудыг бие даан суралцахад дэмжлэг їзїїлэх їйлчилгээ нь сїїлийн хоёр жил дараалан Award for Excellence гэдэг нэр хїндтэй шагналыг хїртсэн талаар Student Learning Center-ийн захирал Др. Сала хэлж байсан. Шинээр тэтгэлгээр ирэгсдэд зориулсан Introductory Academic Program нь улсдаа шилдэгт тооцогдон, хїмїїс туршлага судлахаар ирдэг юм байна билээ. Мєн семестрийн турш сурах арга барилд сургах зорилго бїхий Time management, Proofreading, Referencing, Literature review, Preparing for exams, Library use, Effective reading, Math skills, Computer literacy г.м сэдвээр болон  тусгайлсан програм хангамжуудыг зааж сургах їнэ тєлбєргїй курсууд тогтмол хичээллэнэ.

            Манай сургууль тєгсєгчдийн нийт сурлагын дундаж оноо буюу average GPA нь бусад сургуультай харьцуулахад єндєр байдаг. Энэ нь тухайн сургуулийн оюутныг дэмжих їйлчилгээ хэдий чинээ сайн байна тухайн оюутан амжилттай суралцах магадлал тєдий чинээ єндєр байна гэсэн зарчмыг баримтлан ажилласны їр дїн юм. Нєгєє талдаа сургалтын єєр системээс ирсэн, ялангуяа гадаад орны иргэдийг суралцах арга барилаа олоход нь тусалж, дэмжиж байгаа нь соёлын шокноос авахуулаад олон хїндрэлийг давж, дэлхийн тївшний боловсрол эзэмшихээр чармайж байгаа бидэнд хїнлэг хандаж байгаагийн илрэл гэж їздэг.

Ємнєд Австралийн Их сургууль-University of South Australia (UniSA)

           www.unisa.edu.au

                        Тооны хэлээр (2008):

                        Нийт оюутны тоо:       34600

                        Гадаад оюутны тоо:    11575

                        Багш нарын тоо:         1097

                        Кампусын тоо:            5

                       Жилийн тєлбєр дунджаар: 14600-21800 австрали доллар.

Хамгийн олон оюутан суралцдаг бакалаврын хєтєлбєрїїд: Нягтлан бодох, худалдаа, бизнес, архитектур, хэвлэл мэдээлэл, сэтгїїл зїй, олон нийттэй харилцах, мэдээллийн технологи, инженер.

            Хамгийн олон тооны гадаад оюутан суралцдагаараа муждаа алдартай энэ сургууль 1991 онд Ємнєд Австралийн Технологийн Институт, Салсбури Багшийн коллеж нийлснээр байгуулагдсан залуу сургууль юм. Нийт оюутнуудын 30 хувь нь гадаад оюутнууд ба энэ їзїїлэлтээрээ улсдаа 5-д бичигддэг байна. Ер нь нийт оюутнуудын 21 хувь нь гадаад оюутан байх нь Австрали Улсын дундаж їзїїлэлт. Єнєєдрийн байдлаар манай нэг оюутан боловсролын чиглэлээр AusAID ADS тэтгэлгээр суралцаж байгаа ба ємнє нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр санхїїгийн чиглэлээр нэг хїн тєгссєн.

Нийт 5 кампустайгаас хоёр нь Аделаид хотын тєвд байдаг юм.

Аделаидын Их сургууль-Adelaide University- Life impact

       www.adelaide.edu.au

                       Тооны хэлээр (2008):

                        Нийт оюутны тоо:     20558

                       Гадаад оюутны тоо:    5472

                        Багш нарын тоо:        1220

                        Кампусын тоо:           3

                       Жилийн тєлбєр дунджаар: 15-25 мянган австрали доллар (анагаах, шїднээс бусад салбар).

Хамгийн олон оюутан сурдаг бакалаврын хєтєлбєр: Нягтлан бодох бїртгэл, санхїї, худалдаа, инженер, архитектур, тєсєл

            1874 онд байгуулагдсан энэхїї сургууль шашны байгууллагууд нэгдэн Union College байгуулснаас эхтэй бєгєєд уул уурхай эзэмшигч Уолтер Уотсон Хью тухайн їедээ агуу их хєрєнгє болох 20 мянган паунд уг сургуулийг єргєтгєхєд зориулан хандивласнаар их сургууль болон єргєжиж Bachelor of Art хєтєлбєрєєр сургалт явуулж эхэлжээ. Хотын тєвд байрлах гол кампусын барилга нь архитектурын хувьд энэ хотын соёлын євд тооцогддог.

            Энэ хичээлийн жилээс эхлэн монголчууд уг сургуульд суралцаж эхэлсэн ба єнєєдрийн байдлаар 4 оюутан AusAID ADS тэтгэлгээр суралцаж байна.

  

Дээрхи гурван гол их сургуулиас гадна тодорхой чиглэлээр сургалт явуулдаг салбар сургуулиуд байна. Їїнд:

4. Карнеги Мелон Их сургууль Carnegie Melon University

http://www.heinz.cmu.edu/australia/index.aspx

Ємнєд Австралид нээгдсэн анхны гадаадын их сургууль бєгєєд Times Higher Education Supplement зэрэглэлээр дэлхийн топ 20 сургуулийн жагсаалтад орсон. Зєвхєн магистрын тївшний сургалт явуулдаг.

sa5

                        Тооны хэлээр (2008):

                        Нийт оюутны тоо:     102

                       Гадаад оюутны тоо:    46

                        Багш нарын тоо:        6

                        Кампусын тоо:           1

                       Жилийн тєлбєр дунджаар: 15-25 мянган австрали доллар      

 

Сургалтын хєтєлбєрїїд:

1. Тєрийн бодлого, менежмент Магистр (US News and World Report-ийн шалгуураар  дэлхийд 1-д бичигддэг хєтєлбєр)

2. Мэдээллийн технологи Магистр (US News and World Report-ийн шалгуураар дэлхийд 1-д бичигддэг хєтєлбєр)

5. Балларатын Их сургууль- University of Ballarat

http://www.iibit.edu.au/

            Аделаидад байдаг салбар сургууль нь Бизнес, мэдээллийн технологийн олон улсын институттай хамтран дэлхийд хїлээн зєвшєєрєгдсєн мэдээллийн технологи болон бизнес удирдлагын хєтєлбєрийг гадаад оюутнуудад санал болгодог.

Сургалтын хєтєлбєр: Худалдаа, мэдээллийн технологи, мэдээллийн системийн бакалавр, бизнесийн удирдлага, худалдаа (нягтлан бодох бїртгэл), мэргэжсэн нягтлан, МТ болон МС-ийн магистр

6. ICE WaRM

http://www.icewarm.com.au/index.php

            Аделаидад тєвтэй Усны нєєцийн менежментийн олон улсын тєв нь олон улсад хїлээн зєвшєєрєгдсєн сургалт, судалгааны хєтєлбєрїїдийг санал болгодог. Энэ чиглэлээр їйл ажиллагаа явуулдаг австралийн боловсролын байгууллагууд, салбарын їйлдвэрлэгч байгууллагуудтай хамтарсан сургалтыг зохион байгуулдагаараа онцлог.

Сургалтын хєтєлбєрїїд:

  • Усны нєєцийн менежмент Магистр. Їїнээс гадна Флиндерс, Дийкинь Тєв Куинсланд, Аделаид, Ємнєд Австралийн Их сургуулиудтай хамтран сертификат, дипломын сургалтыг энэ чиглэлээр явуулдаг.

02/08/2009 – http://alimaa.wordpress.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.