05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Авсралид суралцах тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулна

2008 онд шинэчлэн байгуулсан Монгол-Австрали Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2009 оны 8 дугаар сарын 3 - 21-ны хооронд Австралид сургах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалт болно.

1993 оноос хойш Монгол, Австрали “Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих зорилтот хөтөлбөр”, “Сургалтын тэтгэлэг” гэсэн үндсэн хэлбэрийн хүрээнд идэвхитэй хамтран  ажилласан.
Ялангуяа 2007 он хүртэл хэрэгжсэн “Монгол-Австралийн чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Австралийн олон улсын хөгжлийн агентлаг 5 сая австрали долларын багц тусламжийг төрийн яамд, төрийн бус  байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулсан байна.

Мөн 2003-2008 онд хэрэгжсэн Австралийн хөгжлийн сургалтын хүрээнд Монголын боловсон хүчнийг давтан бэлтгэх, тэдний чадавхийг бэхжүүлэхэд зориулж нэмэлт 5.3 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн болно.

Австралийн талаас үзүүлсэн энэхүү тусламж, дэмжлэг нь Монголд сайн засаглал буюу төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, төрийн бус олон нийтийн байгууллагуудыг дэмжих замаар ядруулыг бууруулах, төв, орон нутагт ажлын байр бий болгоход зохих хувь нэмэр оруулсан гэж монголын тал үздэг.

Австралид анх Монголоос 1996 онд 6 хүн дипломын дараах боловсрол болох магистрийн сургалтанд хамрагдсан бол 2010 оноос эхлэн энэхүү тэтгэлэгийн тоо жил тутам 28 болж нэмэгдээд байна. Ер нь 1990-ээд оноос эхэлсэн тэтгэлэгт хөтөлбөрт монголын талаас нийтдээ 100 гаруй хүн хамрагдсан. Харин 2003 оноос хойш 58 хүн Австралийн их сургуулиудад магистрийн зэрэг хамгаалж, төрийн захиргааны төв байгууллага болон бизнес, олон нийтийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Одоогийн байдлаар 40 хүн Австралид суралцаж байна. Манай улсад Австралид суралцагчдын холбоо байгуулагдан ажиллаж байгаа.

Манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаагийн нэг тод илрэл бол Монгол Улс Австрали Улсад 2008 оноос шинэ ЭСЯ нээж ажиллуулж байгаа явдал мөн. Энэ нь хоёр орны харилцаанд ихээхэн түлхэц болох нь дамжиггүй. Өнгөрсөн оны 10 дугаар сард Австралийн манлайллын богино хугацааны тэтгэлэгт  Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага-яамдын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нарын баг  хамрагдаад ирсэн болно. Австралийн сургалтын хөгжлийн хөтөлбөрийн онцлог нь шалгаруулалт нь ил тод, шударга, англи хэлний болон бусад болзлыг бүрэн хангаж чадсан нь явдагт байгаа юм. Нөгөөтэйгүүр магистр, түүнээс дээш шатны сургалтад хамрагдагсад гэр бүлийнхээ хамт сурах, суралцах хугацаандаа цалин авах боломжтой  давуу талтай юм.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 2011 оны Монгол, Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 28 хүнийг сонгон шалгаруулна. Тэгэхдээ хоёр үндсэн ангиллаар авна гэсэн үг. Нэгдүгээр ангилалд нийт 20 тэтгэлэг байна. Энэ нь 11 яам, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайдын харъяаны агентлагуудыг тус бүрт нь багцалж нийт 16 хуваарийг  бодлогоор, үлдсэн 4 хуваарийг чөлөөт өрсөлдөөний хэлбэрээр сонгон шалгаруулна. Харин үлдсэн 8 хүнийг хоёрдугаар  ангилал буюу УИХ-аас томиллогддог байгууллагууд иргэний болон олон нийтийн байгууллагаас ирүүлсэн материалаас өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулна.

Нэгдүгээр ангиллын сургалтын тэргүүлэх чиглэлийг яамдын ажлын хэсгүүд гаргана. Харин хоёрдугаар ангилалд дараах мэргэжлийн чиглэлээр сургана. Үүнд:
1.Уул уурхайн инженер
2.Барилгын инженер
3.Эрчим хүч, байгалын баялагын эрх зүй
4.Нөөцийн эдийн засаг
5.Сэргээгдэх эрчим хүч
6.Нүүрсний технологи
7.Биотехнологи
8.Нөөцийн хөгжилтэй холбоотой байгаль орчны судалгаа
9.ХАА-н эдийн засаг
10.Ургамлын халдварт өвчин
11.Билчээрийн менежмент
12.Актурал судалгаа
13.Банк бус санхүүгийн зохицуулалт
14.Нийгмийн эрүүл мэнд
15.Англи хэлийг гадаад хэл болгон заах арга зүй

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  төрийн яамдын бүх веб хуудсанд байрлуулж, Өдрийн сонин, Өнөөдөр, Бизнес таймс сонины 8 дугаар сарын 3-ны дугаарт болон Монголын хөгжлийн гарц, Ардчиллын боловсрол, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Австралид төгсөгчдийн холбоо зэрэг ТББ-уудын веб хуудсанд тавигдсан болно.

Энэхүү сургалтад хамрагдахыг хүсэгчид дараах шаардлагыг хангасан байх учиртай. Тухайлбал:
•Монгол Улсын иргэн бөгөөд байнга оршин суух эрхтэй байх
•Хүсэлт гаргахаас өмнөх нэг жилийн хугацаанд Австралийн Засгийн газрын аль нэг тэтгэлэгт хамрагдаагүй байх
•Одоо ажиллаж байгаа байгууллагадаа доод тал нь 2 жил тасралтгүй ажилласан байх
•Австралийн их, дээд сургуурьд хүлээн зөвшөөрөхүйц боловсролын байгууллагаас бакалаврын зэрэг авсан байх. (монголын магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагын олгосон гэрчилгээ, хавсралтын хамт)
•Эрүүл мэндийн болон Австралийн визний шаардлагыг хангах
•Сургалтын дараа холбогдох байгууллагадаа доод тал нь 2 жил ажиллах
•Байгууллагын удирдлагаас зөвшөөрөгдсөн байх
•IELTS (айилтс)-ийн 5 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх
•Суралцах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг (англи, монгол хэл дээр) бичих, компьютерийн word программ, интернэт ашиглах хуудсыг бөглөх зэргийг багтаасан мэдүүлгийн хуудсыг бэлдэж өгөх
Сонгон шалгаруулалтад амжилттай оролцогчид Австралийн их, дээд сургуульд суралцах англи хэлний шалгуур үзүүлэлт болох IELTS (айилтс)-ийн 6.5 оноог хангахын тулд Монголд англи хэлний сургалтад хамрагдах боломжтой.

Яамдын сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, Монгол-Австралын сургалтын хөтөлбөрийн ажлын албаны зөвлөхүүд элсэгчдийг шалгаруулж авна. Иймд энэхүү сургалтыг сонирхсон хүн бүр сонгон шалгаруулалтад орох асуудал нээлттэй юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.