05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Австрали дахь Монголчуудийн гар бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн

Австрали дахь Монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали даяар амьдарч буй Монголчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээний зорилго:
Монгол түмэн та бидний нөхөрлөл, эв нэгдлийг бататгах, улмаар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд энэ тэмцээний зорилго оршино.
Тэмцээний журам:
Тэмцээнд хэдэн ч бага оролцож болно, баг тус бүр дор хаяж заавал нэг юмуу түүнээс дээш эмэгтэй тамирчинтай байна. Тиймээс эмэгтэй тамирчин дутаж байгаа баг байвал дор байгаа утас луу утасдаарай. Тоглох сонирхолтой тоглодог эмэгтэйчүүд байгаа. Тоглолтын цагийн хуваарь, оноолт, тэмцээн явуулах журамыг тeхникийн зөвлөгөөн дээр ярилцаж шийднэ. Хувцасаа жигдлээрэй.
Тeхникийн зөвлөгөөн 8-р сарын 29-ны хагас сайн өдөр Broadway Shopping Centre-ийн доодох pub-д орой 6 цагаас болно. Багийн ахлагч нар оролцох тамирчидын нэрс тоглолтын хураамж $60 авчирна.
Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн баг тамирчид алт, мөнгө, хүрэл мeдал, мөнгөн шагналтай.
Тэмцээн хаана хэзээ болох:
9-р сарын 13ны 10 цагаас 4 цагийн хооронд Marrickville steel park leisure centre-д болно. Хаяг: Debbie & Abbey Borgia Community Recreation Centre (Steel Park Leisure Centre), 531 Illawarra Road, Marrickville.
Яаж очих:
Central Station-аас 423 номерийн автобус явж яг үүдэн дээр нь зогсоно.
Дараах сайтнаас байрлал хаягийг тодорхой үзнэ үү.
http://www.nswfencing.org.au/comps_marrickville.htm
Урьдчилсан мэдүүлэгээр Canberra хотоос нэг баг, Сиднейгийн гаднах болон доторх дүүргүүдээс 5 баг оролцоно гэж мэдэгдээд байна.
Уг тэмцээнд Сайнжаргал, Батболд, Батбилэг, Баярсайхан, Ганхуяг, Шоогий, Энхбаатар нарын долоон хүн тус бүр $100 хандивлаад байна. Эдгээр зөв сайхан сэтгэлтэй өглөгийн эздэд баяр хүргье залуучуудаа.
Тэмцээний үйлчилгээ: BBQ (hot dog), салат, ундаагаар үйлчилнэ. Үүнээс олсон орлого холбооны дараа дараагийн үйл ажиллагаанд зарцуулагдах болно.
Зохион байгуулагч нартай хамтран ажиллах хувь хүн болон kомпаниудын саналийг хүлээн авна.
Холбоо барих утас: 0433885296; 0433167805; 0430909843
Австралийн Монголчуудын Холбооны Спорт Клуб


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.