05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

АВСТРАЛИ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БОЛЛОО

Ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Австрали Улсын виз мэдүүлэхэд паспорт дээр визийн хуудас наахгүй байх шинэ журамд шилжлээ.

    Ингэхдээ урьдын адил шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх болон виз мэдүүлэх шат дамжлага хэвээр хадгалагдана. Энэ алхам нь Австралийн виз олгох системд хийж буй томоохон өөрчлөлтийн нэг юм. Тус улсаас олгосон визтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим системд хадгалагддаг бөгөөд виз олголтын тухай мэдээллийг цахим шинэ системд үргэлжлүүлэн бүртгэнэ.

Австралид зорчих виз авсан Монгол Улсын иргэд тухайн визийн хүчинтэй хугацаа, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор “виз олгосон тухай зөвшөөрөл” буюу “grant letter” өгнө. Энэ нь тус иргэнд олгосон виз гэж ойлгож болохгүй юм. Мөн тухайн зорчигч нь Австралид зорчих визтэй эсэхийг олон улсын нислэгийн компанийн зүгээс баталгаажуулан хянаж байх болно.

    Австралийн Цагаачлал, иргэншлийн департаментын төлөөлөгчид саяхан Монгол Улсын төрийн зарим байгууллагууд болоод Монгол Улс руу нислэг үйлддэг олон улсын компаниудын төлөөлөлд зориулж визийн наадаг хуудасгүй зорчих шинэ журмын талаар сургалт явуулж, шаардлагатай мэдээлэл өгчээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны Цагаачлалын албаны immigration.beijing@dfat.gov.au цахим шуудангаар холбогдож, авах боломжтой.
Н.Гантуяа

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.