09 сарын 22, Ням
°C
USD 2,667.91
USD 2,667.91
EUR 2,948.31
JPY 24.72
GBP 3,353.56
RUB 41.81
CNY 376.38
KRW 2.24

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ АВСТРИ, УНГАР УЛСАД АЙЛЧИЛНА

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал хийх болжээ.
Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлэх аж.

Харин Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц унших юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Уг хоёр айлчлалын дундуур буюу энэ сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцох аж.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцоно.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИДНИЙ ОЙЛГОЛЦОХГҮЙ БАЙГАА “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
БИДНИЙ ОЙЛГОЛЦОХГҮЙ БАЙГАА “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
09/21/2019

*1990 ОНООС ХОЙШ ТѲРСѲН ЗАЛУУСТ ГУРВАН ДАВУУ ТАЛ БАЙНА

1.     Тэд социализм болоод ямар нэгэн “…измын” суртал хордоогүй болохоор сэтгэлгээ нь арай цэвэр

2.     Тэд мэдээ орсон цагаасаа интернэт хэмээх хязгааргүй ертѳнцѳѳс мэдээлэл авч эхэлсэн болохоор багаасаа сэтгэлгээ нь задарсан

3.     Тэр давуу талаараа тэд ѳѳртѳѳ маш итгэлтэй. Тэдэнд гадаад хүнээс ѳѳрийгѳѳ дутуу гэж огт эмээдэггүй, харин ч “илүү байх ёстой” гэсэн бардам итгэл үнэмшилтэй (дэлгэрэнгүй…)

 “АРГАЛАХ”  СЭТГЭЛГЭЭ
 “АРГАЛАХ”  СЭТГЭЛГЭЭ
Ѳнѳѳгийн Монголын хѳгжлийн хоцрогдлын талаар бид янз бүрээр шүүмжилж, хэн нэгнийг буруутгадаг.  Улс орныг удирдан чиглүүлдэг “улстѳрийн” нэртэй системийн тогтолцоо гажуудсан нь үнэн боловч, хүн бүрийн үүрэг хариуцлага дутагдаад байгаа нь тодорхой үнэн. Монголоос гадаадад ирж буй олон хүмүүстэй уулзан ярилцаж байхдаа, санаачилж буй тѳслүүддээ Монголоос залуусыг урьж ирүүлэн баг болон хамтран ажиллаж байхдаа, бас цахим орон зайн мэдээллүүдийг уншиж байхдаа дараах дѳрвѳн хоцрогдлыг анзаарсан юм. Нэг. ЦАГ БАРЬДАГГҮЙ Хэн нэгэнтэй уулзахаар болзсон бол, хэн нэгэнтэй хамтран ажиллахаар болсон бол,
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.