03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ ВЕНА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

Энэ жил Австри улсын буддын шашинтнууд Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон болон нирваанд орсон зэрэг гурван их зохиол тохиосон их дүйчэн өдрийг 5 дугаар сарын 27-нд Вена хотын Буддын шашны “Найрамдал” сүмд тэмдэглэн өнгөрүүллээ.
Австри дахь Буддын шашны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц урилгаар оролцож үг хэлэв. Мөн уг арга хэмжээнд Вьетнам, Түвд, Японы лам хуврагууд хүрэлцэн ирж Зүрхэн судрыг өөр өөрийн хэл дээр айлдсан юм.

Энэ үеэр Монголын ардын урлагын “Хөх Монгол” хамтлаг ая, дуугаа өргөсөн нь үзэгч олны сонирхлыг ихээр татлаа.
Австрийн Буддын шашны холбоо жил бүр Азийн буддын шашинт улсуудаас нэг орныг сонгон хамтран ажиллаж, тус орныг сурталчлан таниулах арга хэмжээ хийдэг бөгөөд 2012 онд Монгол улстай хамтран ажиллаж байна.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгосон тогтоол гарсан юм. Дашрамд өгүүлэхэд энэ жил Бурхан багшийн төгс гэгээрсний 2601 жилийн ой тохиож байгаа билээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.