04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Европт дахин аймшигт халдлага гарав

Өчигдөр буюу 12 сарын 13 өдөр Бельги улсын Льеж хот зэвсэгт халдлага боллоо.

Гар бөмбөг, буугаар зэвсэглэсэн нэгэн этгээд тус улсын Льеж хотын Сент Ламбертын төв талбайд олон нийт рүү халдсанаар 5 хүн амь үрэгдэж, 119 хүн шархдсан тухай мэдээлээд байна. Энэ нь Брейвикийн аллагаас хойш Европт гарч буй хамгийн том халдлага бөгөөд уг халдлагыг Нордин Амрани хэмээх 33 настай этгээд үйлдэн бөгөөд улмаар амиа егүүтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Европыг дахин цочроосон аймшигт халдлагын улмаас 23 сартай нялх хүүхэд, 75 настай эмгэн, 15, 17 настай өсвөр насны хоёр хүү амиа алдсан байна.

Нордин Амрани гэгч нь гар буу, гар бөмбөг, хагас автомат буу бүхий цүнхтэй Сент Ламбертын талбайд ирсэн аж. Гудамжинд явсан гэрчүүдийн мэдээлснээр тэр гэнэт цүнхнээсээ гурван гар бөмбөг гарган төв талбайд салхилж явсан хүмүүс рүү шидсэний дараа гар буу, хагас автомат буу гарган тал тал тийшээ буудаж эхэлжээ. Тэрээр урд өмнө иймэрхүү алан хядах ажилгаанд шижиглэдэж байгаагүй нэгэн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Гэрчийн мэдүүлж байснаар: - ихэд дуу чимээ мэдрэгдсэн миний машин эвдэрчихлээ гэж бодож байтал 2 дахь чимээ гарч энд тэндгүй цонх хагарч хүмүүс чарлалдан гүйлдэж эхэлсэн хэмээн АP-н сурвалжлагчид мэдээлжээ.

Цагдаагийн мэдэгдэж байгаагаар уг этгээд нь мансууруулах бодис хэргэлсэн байсан гэж мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.