04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Брюссельд Монголын долоо хоног нээгдэв

Европын Комиссын төв байр болох Берлэмон ордонд “Discover Mongolia” нэртэй Монголын соёл урлаг, түүх, аялал жуулчлалыг сурталчтлсан долоо хоногийн нээлтийн ажиллагаа энэ сарын 2-ны өдөр боллоо. Монгол улсыг сурталчлах энэхүү уг арга хэмжээг Монгол Улсаас Европын Холбоонд суугаа манай  ЭСЯ  Европын Комисстой хамтран зохион байгуулж байна.

Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагааг ЕХ-ны талаас ЕК-ын Гадаад харилцааны Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч К.Кованда, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр нар нээж үг хэллээ. Хоёр тал хэлсэндээ үгэндээ ЕХ-Монгол улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжин дэвжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол улсын ардчилал, хөгжлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн ЕХ-нд гүн талархаж байдгийг Элчин сайд А.Баттөр тэмдэглэв.

Монгол Улсад өнгөрсөн өвөл болсон байгалийн гамшиг, зудын хохирлыг даван туулахад зориулж ЕХ-оос 2,2 сая Еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэнд Элчин сайд А.Баттөр Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулахаар ажиллаж буй Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, уламбүр идэвхижүүлэх, Европын улсуудын норм стандартыг Монголд  нутагшуулахад  чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Соёлын өдрүүдийн үеэр Берлэмон ордонд монгол гэр барьж, монгол  ноолуурын загварын шоу зохиогдож байна. Бельги дэх ардын урлагийн Жамух хамтлаг ая дуугаа өргөж аялал жуулчлал, гар урлалын бүтээгдхүүний өргөн худалдаа яамаг олны анхаарлыг татлаа.

Энэ өдрүүдэд ЕК-ын ажилтнуудад монголын үндэсний хоол, идээг мөн амтархан зооглож байна.

Монголын долоо хоногийг одоогооор ЕХ-ны ажилтннуд монголын анд нөхдүүд гээд 5000 гаруй хүн соёлын өдрүүдийн арга хэмжээнүүдийг үзэж сонирхоод байгаа ажээ.

Брюссель дэх Европын Холбооны Берлэмон ордонд  монгол дуу хуур эгшиглэж, Монголоор амьсгаласан 7 хоног үргэлжилж байна.

Сурвалжлагч Батбаяр. Баттулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.