04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ЕВРОПЫН СҮҮЛЧИЙН ГООНЬ ХУНТАЙЖ ХУРИМЛАВ

Люксембургийн угсаа залгамжлагч хунтайж Гийом болон Бельгийн гүнгийн хатан Стефани де Ланнуа нарын хуримыг тохиолдуулан зохион байгуулах хоёр өдрийн баяр ёслолын ажиллагаа өнөөдөр эхэллээ. Өдгөө 30 настай Гийом Европ дахь хамгийн сүүлчийн ганц бие хунтайж байсан учраас хуримын ёслолд онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Баярын гол арга хэмжээ нь бямба гарагт Нотр-Дам де Люксембург сүмд болох хуримын ёслол юм. Харин өнөөдөр зуун жилийн турш тогтсон уламжлалыг эвдэн Агуу их герцогуудын ордонд бус хотын захиргааны цамхагт хуримлах ёслол болж байгаа ажээ.

Хуримын ёслолд Европын бүх хаадын гэр бүл уригдсан байна, гэхдээ тэд бүгд ирэхгүй юм. Харин Бельгийн хааны гэр бүлийнхэн бүгд хүрэлцэн ирнэ. Европын хаант засаглалын "сувд" нь болсон Их Британийн Нэгдсэн Вант Улсыг хатан хаан хоёрдугаар Елизаветагийн бага хүү Уэссексийн гүн гэргийн хамтаар төлөөлөх ажээ.
Баяр ёслол орон нутгийн цагаар 11:00 цагт хотын Театрт хүлээн авалтаар эхэлсэн байна. Хүлээн авалтад хунтайжийн лицей дунд сургуулийн найзууд мөн Гийом /1981 оны арваннэгдүгээр сард төрсөн/ болон Стефани /1984 оны хоёрдугаар сарын 18-нд мэндэлсэн/ хоёрын үеийн залуучууд бас ирэх амралтын өдрүүдэд хуримлах залуу хосууд оролцжээ.

Үдээс хойш 15 цаг 30 минутын орчимд шинээр гэр бүл бологсод уламжлалын дагуу хотын захиргааны цамхагт болох хуримын ёслолд хүрэлцэн ирэх бөгөөд тэнд Стефани Люксембургийн иргэн болох ажээ. Түүнийг Люксембургийн харьяат болгох ажиллагааг түргэвчлэхийн тулд тус улсын парламент тусгай хууль баталсан байна.

Баяр ёслолын эхний өдөр Агуу герцогийн ордонд тансаг хүлээн авалт хийснээр дуусна.
Хуримын ёслолд зориулах зардлын ихэнхийг Люксембюргийн агуу герцог Анригийн гэр бүл гаргаж байгаа бөгөөд харин ёслолын арга хэмжээ болон аюулгүй байдлыг хангахад улсаас ердөө 350 мянган евро гаргаж байгаа ажээ.

Залуу хосын "бал сараа" өнгөрүүлэх газрыг чандлан нууцалж байгаа юм.
Гийом, Стефани нар гурван жилийн турш хамт амьдарсан бол танилцаад найман жилийг өнгөрүүлжээ.
Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.