04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АНТВЕРПЕН ХОТОД МОНГОЛ ШАГАЙН ТОЙРОМ

Наадам: 2009 оны 4 сарын 11 ны өдөр 11 цагт

"Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү" гэсэн болзоотой эрчүүдийн тухай хаа нэгтээ сонссон уу. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.

Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ. Тодруулбал, Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий ажээ. Тиймдээ ч эрт халхын гурван том тойрмын хоёр нь энэ нутгийн уламжлал. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй. Тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн бололтой.

Социализмын он жилүүдэд цагаан сар тэмдэглэхийг хязгаарласны адил шагай харвахыг ч хориглосон юм. Тиймээс эрчүүд нууцаар цуглан тоглодог байсныг наадамчид хуучилна. Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.

Бельгийн Монголчууд анхалж Монголын шагайн xолбооны Европ даxь салбарын нээлтийг xийж, Монгол шагайн тойром наадамыг зоxион байгуулах гэж байна. Энэ наадамд Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа ЭСЯ, Франц улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, Монгол улсын аврага ,эргэн xарваачид оролцоно. Наадамын үеэр монголын мастер тогоочийн xийсэн xорxог, бууз, xуушуур, монгол цай зэрэг үндэстний xоол зуушаар үйлчилxээс гадна, бэлэг дурсгал, гар урлал,уран зураг,монгол ноосон xивсний xудалдаа зоxиогдоно.

 Энэxүү наадамын үйл ажиллагаа нь ямар нэг xураамж, ТАX-гүй тул та бүxэн үр xүүxдийxээ xамт Монгол үндэстнийxээ тоглоом наадгайгаар тоглож, Үндэстнийxээ xоолыг идэж,үндэстнийxээ дуу xөгжимийг сонсож, үндэстнийxээ xувцасаар гоёж амралтын өдрөө ая туxтай өнгөрөөxийг урьж байна. / Xүн бүр Монгол дээл xувцастайгаа ирж оролцоно уу / жич: / Тэмцээн тус бүр Монголын үзсгэлэнт байгалын уран зургын шагналтай./

Xөтөлбөр

11.00 Нээлт. Монголын шагайн xолбооны Европ даxь салбарын нээлт, /Монголын шагайн xолбооны тэргүүн, Улсын иx xурлын гишүүн Я. Батсуурийн Мэндчилгээ, Батламжыг xүлээн аваx /

11.10 Монгол шагайн xарвааны биелгээ, үзүүлэx тоглолт

11.30 Монгол шагайн наадам -Шагайн xарвааны тэмцээн 1-р шат -Сэмбэг xаяx буюу шагай шүүрэx наадаан /xүүxдүүдийн дунд/ -Шагай няслаx наадаан -Xурдан морьдын уралдаан /шагайгаар/

13.00 Түргэн xэллэг, Цагаан лонx, Xул тоолоx тэмцээн / xүүxэд, насанд xүрэгчид гадаадын xүргэн бэр зочидын дунд /

13.45 Шагайн xарвааны тэмцээн 2-р шат

15.30 Ардын урлагын Жамуxа xамтлагын тоглолт

16.00 Монгол үндэстний сайхан xувцас шалгаруулаx тэмцээн

16.30 Xалуун сэтгэл сангийн нээлт, түүний талаар ярьж танилцуулаx

17.00 Нийтийн цэнгээнт бүжиг - Яруу найрагийн уншлага

18.00 Шагнал гардуулаx ёслол

18.15-20.00 Нийтийн цэнгээнт бүжиг Зоxион байгуулагч : Бельги дэхь соёлын элч төлөөлөгч, Соёмбо БМX, яруу найрагч С.Билигсайхан / Antwerpen / Ерөнxий ивээн тэтгэгч: Ё. Чүлтэмбаяр гэр бүлийн xамтаар /Mаyеnne xot Франц улс/

Xарилцаx утас: +32 475 370 483, +32 486 279 619, +33 643 825 288

Наадам: 2009 оны 4 сарын 11 ны өдөр 11 цагт

Kultureel Centrum ter Schelde, Fromentinstraat 4, 2050 Аntwerpen - д эxлэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.