07 сарын 05, Ням
°C
USD 2,826.14
USD 2,826.14
EUR 3,175.17
JPY 26.29
GBP 3,521.09
RUB 40.07
CNY 399.92
KRW 2.36

Монгол-Европын Нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс тунхагласны баярын өдөр, 2011 оны 11-р сарын 26-нд Европын Холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын сайн дурын байгууллагуудын төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо хуралдаж Монгол-Европын Нийгэмлэг байгууллаа. Үүнд Британийн Монголчуудын холбоо, Лондон хотын Монгол Соёлын Төв, Монгол-Нидерландын Өлзий Холбоо, Португал-Монголын Нийгэмлэг, Шведийн Вант улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Европын Монгол Шагайн Холбоо, Бельги улс дахь Соёмбо, Эв Нэгдэл, Тооно, Бельгийн Монголчуудын холбоод, Жамуух, Монгол-Бельги нийгэмлэгүүд, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид болон Бельги улс дахь Монголын Өргөмжит консул Паул Ван Воуве нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Герман улсын Берлин хот дахь Монгол Төв, Унгар, Польш, Чехийн Монголчуудын холбоод хүндэтгэх шалтгаанаар оролцож амжаагүй ч хуралд амжилт хүсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус хуралдаанаар Монгол-Европын Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Номун-Эрдэнэ \Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн\, дэд тэргүүнээр Ж.Өнөрмаа \Британийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн\, Д.Янжиндулам \Монгол-Нидерландын Өлзий Холбооны тэргүүн\ нар сонгогдлоо.

Монгол-Европын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлд Ц.Адъяа – Бельгийн Соёмбо холбооны тэргүүн, Б.Баатарбат- Европ дахь Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, И.Бүдбаяр - Берлин хот дахь Монгол Соёлын төвийн захирал, С.Билигсайхан- Бельгийн Тооно холбооны тэргүүн, Б.Жавхлан – Португал-Монголын нийгэмлэгийн тэргүүн, Ч.Мөнхбаясгалан – Монгол-Бельги нийгэмлэгийн тэргүүн, Д.Мөнхзул – Бельгийн Монголчуудын холбооны тэргүүн, Т.Түвшинбат – Лондон хот дахь Монгол Соёлын төвийн дэд тэргүүн, нарыг батлав. Нийгэмлэгийн дүрмийн дагуу энэхүү нийгэмлэгт элсэн орж буй байгууллага болгоны тэргүүн эсвэл тэргүүний санал болгосон төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн байж болох юм. Мөн нийгэмлэгийн дэргэд Зөвлөхүүдийн Зөвлөл байгуулахаар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар Бельги улс дахь Монгол Улсын Өргөмжит Консул Паул Ван Воуве, Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат нар зөвлөхөөр томилогдов. Нийгэмлэгийн гол ажиллах хэлбэр нь одоо нэгэнт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах болно.

Монгол-Европын Нийгэмлэг байгуулах санаачилгыг Британийн Монголчуудын Холбооноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Эх орны хөгжилд 7-р чуулганы үеэр санаачилж Герман, Голланд, Ирланд ИБУИВУ, Португал, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодынхон дэмжсэн билээ. Улмаар Зөгийн Үүр хөтөлбөрийн хүрээнд 9 сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон Европын Монголчуудын анхдугаар чуулганы үеэр Бельги, Унгар, Чех, Польш улсуудад ажиллаж буй холбоод, соёлын төвүүд, эмч нарын холбоод дэмжин 11 сарын! 26-д Бельгийн Вант Улсын Брюссель хотод хуралдаж энэхүү байгууллагаа байгуулахаар шийдсэн юм. Энэхүү уулзалт хурлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Бельгийн Тооно холбооны тэргүүн С.Билигсайхан, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүст нийгэмлэгийн гишүүд гүн талархалаа илэрхийлэв.

Б.Жавхлан /Монгол-Европын Нийгэмлэгийн хэвлэл-мэдээллийн алба/ javhlan@portugalmongolia.com

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
06/16/2020
Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.