03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

Европ дахь Монголчуудын 7 дахь сагсан бөмбөгийн тэмцээн удахгүй болно

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй залуучууд, эрэгтэй, эмэгтэй ахмад гэсэн 4 ангилалаар
явагдах болно. Тэмцээнд оролцож буй баг тус бүр 150 euro төлнө. Oролцож буй баг тус бүр хамгийн ихдээ 15 тоглогчтой байна.
Oрох багуудын тоо хязгаартай тул баг тамирчид мэдүүлгээ дээрх утасны дугаар болон @ майл хаягаа өгч бүртгүүлнэ үү. Mэдүүлэг авах эцсийн хугацаа 2012.10.20 өдөр.

Тэмцээнд ангилал тус бүрт эхний гурван байр эзэлсэн багуудыг дараах байдлаар шагнана. Үүнд:
I байр – Цом, алтан медаль, мөнгөн шагнал
II байр – мөнгөн медаль, мөнгөн шагнал
III байр –хүрэл медаль, мөнгөн шагнал
Ангилал тус бүрт шилдэг тамирчдыг шалгаруулж шагнал олгоно.

ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ

1. Тэмцээн “Fryshuset’’ спорт зааланд болно. Баг тус бүрээс төлөөлөх 1 хүн ирж 2012 оны 11 дүгээр сарын 9-ны 19-20 цагт болох тэмцээний текникийн зөвлөгөөнд оролцоно. Текникийн зөвлөгөөн “Fryshuset’’ спорт зааланд болно.

2. Тэмцээнд оролцож буй багууд жигд бөгөөд хувийн дугаартай хувцастай байна.
    Олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний дүрэмийг мөрдөнө.
    Тэмцээнийг Шведийн лигийн туршлагатай шүүгчид шүүнэ.

3. Тоглолтын цаг:
    Тоглолт бүр талдаа 10 минутаар 2 үе тоглоно (эмэгтэй багууд 2 x 8 минут).
    Нэг баг 1 үeд 1 удаа 1 минутын завсарлагаа авах эрхтэй.
    Тэмцээнд оролцогчид эxлэx цагаас хоцрохгүй байх хэрэгтэй.

4. Тамирчин 1 тоглолтонд 5 хувийн алдаа эсвэл 2 тeкникийн алдаа гаргасан тохиолдолд тухайн тоглолтоос чөлөөлнө.
    Спортын бус бүдүүлэг зан авир гаргасан тохиолдолд зохион байгуулах комиссоос тухайн тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.

5. Тамирчдад анхааруулах зүйлүүд:
   1. Тэмцээний цаг хязгаартай тул бүх тамирчид тоглох цагтаа цугласан байх шаардлагатай
   2.Тэмцээнд оролцож буй бүх тамирчид биеэ зөв боловсон авч явах .
   3. Шүүгчийн эсрэг маргахгүй байх, бусармаг үг авиа болон үйлдэл хийхгүй байх .
   4. Тоглолтын хувцасны жигд үзэмжтэй хувийн дугаартай байна.
   5. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг цээрлэх.
   6. Тоглолтын үеэр хэн нэгнээ санаатайгаар бэртээх, гэмтээх болон гэмтээхийг оролдохыг хориглоно.
   7. Дээрх зүйлүүдийг зөрчсөн тамирчныг тухайн тоглолтоос чөлөөлөх болно.

MGL спорт клуб
МОНГОЛ УЛСААС Шведийн Вант Улсад Суугаа ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Tel: +46 704047621, +46 761970999, +46 739589504, +46 728353003
e-mail: mgl_basket@yahoo.com

www.langholmen.com
220 kr 254 ortoi 102 uruutei
http://www.zinkensdamm.com/
235 kr 490 ortoi 127 uruutei
http://www.interhostel.se/
180 kr
http://www.hostelsbynordic.se/
http://www.lodge32.se/
Långholmen Hotell och Restaurang AB i Stockholm


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.