12 сарын 01, Баасан
°C
USD 3,432.78
USD 3,432.78
EUR 3,759.58
JPY 23.34
GBP 4,357.57
RUB 38.79
CNY 481.35
KRW 2.65

Чехийн археологич "Монголын 108 төрх" үзэсгэлэн нээв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран тус улсын археологич, судлаач Лумир Йислийн (1921–1969) 1957 оноос 1963 оны хооронд Монгол улсад ажиллаж байх үедээ авсан гэрэл зургуудаар гаргасан "Монголын 108 төрх" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 04-нд Прага хотын Орчин Үеийн Урлагийн үзэсгэлэнгийн төвд боллоо.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Гроллова, Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш, судлаачид болон Монгол, Чех иргэд оролцов.

Археологич, судлаач Л.Йисл манай улсын түүх, археологи, шашны холбогдолтой 2000 гаруй гэрэл зураг авснаас энэ удаагийн үзэсгэлэнд Монголчуудын тухайн үеийн ахуй амьдрал, шашны зан үйл, өнгө төрхийг харуулсан 108 гэрэл зургийг сонгон үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд эртний Түрэгийн жанжин Культегиний чулуун хөшөөний судалгааны ажлын гэрэл зургуудаар мөн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Судлаач, археологич Л.Ийсл бол Б.Ренчин, Х.Пэрлээ зэрэг манай нэрт эрдэмтэдтэй хамтран ажиллаж шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол орны ахуй байдал, соёл, ёс заншилын онцлогийг харуулсан гэрэл зургийн томоохон сан бүрдүүлснээрээ соёл, түүх, судалгааны өвөрмөц өв үлдээсэн гавъяатай болохыг Элчин сайд Д.Зүмбэрэллхам нээлтийн үгэндээ цохон тэмдэглэж үзэсгэлэнгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.