05 сарын 29, Баасан
°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

Чехэд буй Монголчууд сайхан наадав

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Ардын хувьсгалын 94 жилий ной, Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмыг 2015 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, П.Шагдар захиралтай “Нико.ком” ХХК-тай хамтран "Чех, Европын хийморьтой Монголчууд - 2015" нэрийн дор Прага хотноо анх удаа зохион байгуулжээ.
Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Зүмбэрэллхам нээж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд язгуур урлагийн “Хосоо & Трансмонголия” болон “Дүнжингарав” хамтлагууд хуран цугласан олонд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьлаа.Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн начин Л.Батмөнх түрүүлж, аймгийн начин Ц.Цэрэнпунцаг үзүүрлэлээ.

Чехийн наадам 2Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүд бүгд аймаг, цэргийн цолтой бөхчүүд шалгаран үлдсэн нь энэ жилийн бөхийн барилдааны чанар, чансаа дээшилсэнийг илтгэж байлаа. Шагайн харваанд багийн дүнгээр Литомержице хотын баг түрүү байр эзэлсэн бол хувийн дүнгээр дэд мэргэн Г.Энхбаяр тэргүүн байрт шалгарч ЭСЯ-ны нэрэмжит батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Баяр наадмын үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсанаас үндэсний сайхан хувцастан шалгаруулах “Дээлтэй Монгол” уралдаан, олс таталтын багийн тэмцээнд хүрэлцэн ирсэн наадамчин олон өргөнөөр хамрагдан оролцлоо. Мөн Европийн аварга М.Мөнхтайван ахлагчтай таеквондогийн баг тамирчид үзүүлэх тоглолт хийсний зэрэгцээ хоёр насны ангиллаар хүүхэд багачуудын дунд уралдаан, тэмцээн явуулж наадамд хүрэлцэн ирсэн 200 гаруй хүүхдэд “Нико.ком” ХХК-ий зүгээс гарын бэлэг гардууллаа.
Баяр наадмын үеэр наадамчин олноос супер азтангуудыг тодруулж эх орондоо ирж, буцах онгоцны тийз, 42 инчийн LCD телевиз болон нөүтбүүкээр шагнаж урамшуулсан бөгөөд оройн арга хэмжээ МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тоглолтоор үргэлжиллээ. Дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа гарсны 30 жилийн ойн шоу тоглолтоо Европт ганцхан удаа Прага хотод тоглож буй нь энэ бөгөөд хүрэлцэн ирсэн Монголчуудтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нэг хэсэг бөгөөд дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо.

Жавхлан Нэргүй

 

 

 

 

 

 

 

 

Чехийн наадам 4

 

 

 

 

 

 

 

 

 

Чехийн наадам 3

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.