10 сарын 01, Бямба
°C
USD 3,344.09
USD 3,344.09
EUR 3,288.08
JPY 23.17
GBP 3,738.19
RUB 58.64
CNY 471.29
KRW 2.34

Чехэд зэвсэгт этгээд 8 хүнийг хөнөөжээ

 Бүгд Найрамдах Чех Улсын зүүн нутгийн нэгэн хотын ресторанд зэвсэгт этгээд гал нээн найман хүнийг хөнөөжээ. Халдлага үйлдэгч үүний дараа амиа хорлосон байна.
Мягмар гарагийн үдээс хойш Угерски-Брод хотын ресторанд энэ хэрэг болжээ.

Зэвсэгт этгээд нь тус хотод оршин суудаг 60 орчим настай хүн байсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Милан Чованек мэдэгдлээ.

Зэвсэгт этгээд гал нээж эхлэх үед ресторанд 20 орчим хүн байжээ. 25 орчим удаа буун дуу сонсогдсон гэж рестораны ойролцоо явж байсан нэгэн хүн ярьжээ.

"Халдлага болохын өмнө зэвсэгт этгээд манай телевиз рүү утсаар ярин “би олон хүнтэй асуудал маргаантай байгаа учраас үүнээс өөрөөр шийдвэрлэх арга алга” гэж хэлсэн" хэмээн Прага хотын нэгэн телевизээс мэдэгдлээ.

Г.Доржханд

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2022 Орлоо-Инфо ХХК.