06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Чехэд онц байдал зарлажээ

Чехийн томоохон Влтав гол үеэрлэснээс болж нийслэл Праг хотоос хүн амыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. ОХУ-ын. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр хотод үерийн аюулаас үүдэн гуравдугаар түвшний онц байдал зарласан байна. Влтав голын урсгалын хурд секундэд 1500 кубметр болж нэмэгджээ. Байгалийн энэхүү гамшгийн улмаас хэдэн 10 мянган хүн орон гэрээ орхиод байгаа бөгөөд Чехийн нийслэлд хүн амыг нүүлгэн шилжүүлэх төвүүд нээгдэж, автобусууд бэлдсэн байгаа аж.

Гал сөнөөгчид болон цагдаагийн албан хаагчид усны урсгалыг тогтоон барих хамгаалалтын далан барьж байна. Ням гарагийн үдэш сайд нарын танхимд онц байдлын хуралдаан хийсний дараа Засгийн газар орон даяар онц байдал зарласан аж. Өмнө нь Праг хотын захирагч Томаш Худечка даваа гарагт замын хөдөлгөөнийг хязгаарлана, мөн метрог хааж магадгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэрээр “Праг хотод ирэх гэж байгаа ард иргэдэд хэсэг хугацаанд төлөвлөгөөгөө хойшлуулахыг уриалж байна. Нийслэл хотод үерийн аюултай холбоотой хүндхэн нөхцөл байдал үүсээд байна” хэмээн захирагч мэдэгджээ. Үерт Чех төдийгүй хөрш Герман улс ч нэрвэгдээд байгаа юм. Саксон, Бавари болон Баден-Вюртембергэд хэдэн хоногийн турш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас голууд эргээсээ хальж, гудамж, замыг усанд автуулаад байгаа аж. Пассауд Дунай мөрөн хотын хэд хэдэн дүүргийг усанд автуулж, хоёр хүн ор сураггүй алга болжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.