07 сарын 20, Бямба
°C
USD 2,661.76
USD 2,661.76
EUR 2,998.21
JPY 24.73
GBP 3,334.92
RUB 42.32
CNY 387.22
KRW 2.27

Чех улсад амьдарч буй Монголчуудын нийгмийн асуудлыг шийдэхэд ахиц гарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чех улсад сурч, ажиллаж,амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзав.

 

2014 оны эхний сарын байдлаар 5311 иргэн Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа юм байна. Судалгаанаас харахад 2008 онд 13000 орчим, 2010 онд 5000 орчим, 2012 онд 4500 орчим Монголчууд Чех улсад амьдарч байсан тоо байдаг аж. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд таван оюутан Чех Улсад суралцаж байна. Энэ онд гурван оюутан сурах юм байна. 1955 оноос хойш 300 гаруй хүн БНЧУ-д дээд боловсрол эзэмшсэн. Мөн гуч орчим хүн эрдмийн зэрэг хамгаалжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтанд  хүрэлцэн ирсэн Монголчууддаа удахгүй гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байгаа сайхан мэдээг дуулгаж, Монгол Чех хоёр улсын хооронд нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж байгааг онцоллоо. Энэхүү гэрээ хийгдвэл тухайн улсад амьдарч байгаа Монгол иргэдийн хувьд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд томоохон ахиц болох юм.

Чех улсын талаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа 20 орчим Монгол иргэнийг  эх нутагт нь буцаах асуудлыг тавьж байгааг ч мөн хэллээ.  Уулзалтад Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож яамны зүгээс бодлогын хүрээнд  хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч дурсгалын зураг авахуулж,иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл,
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.