ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллийг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар Чех улсад байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” төрийн бус байгууллагууд болон зарим хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Улаанбаатар хотноо өнгөрсөн 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтаар үүсгэн байгуулагдсан “Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийн талаар мэдээлж, тус зөвлөлд гишүүнээр элсэж, хамтран ажиллахыг уриалж, эх орныхоо хөгжлийн хандлага, гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн энэхүү уулзалтын үеэр ЭСЯ-наас Монгол, Чех Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтрах ажиллах тухай хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэх шатандаа байгаа талаар болон иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон давхар иргэншлийн тухайд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв.
Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хаврын баяр, улсын баяр наадам зэрэг нийтийн баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг олон асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.